МСБХолбооны Пэпси дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн чухал эгзэгтэй үе та бидний өмнө ирээд байна. Пэпси дээд лигийн энэ жилийн аварга баг тодроход тун бага хугацаа үлдээд буй бөгөөд өнөөдөр буюу 5 сарын 18ны 19 цагаас спортын төв ордны А заалнаа "Аваргын цувралын" 4 дэхь тоглолт болж өнгөрлөө. Цувралыг ерөнхийдөө Хүлэгүүд гартаа авсан байсан ба уг тоглолтонд хэрвээ Хүлэгүүд хожвол тэдэнд асар том давуу тал үүсэх боломжтой байсан бол эсэргээрээ Бухнуудад тун хүн цохилт болох байсан нь лавтай.
Энэ ч утгаараа Бухнууд хүнд байдалд орохгүйн тулд тоглолтын эхнээс эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байсан ба улажлам ёсоор оноог Харрисын слэм данк нээлээ. Харрис уг тоглолтонд нийтдээ 5 удаа цагирган дээрээс довтолсон ба түүнийг цагирган дээрээс довтлох тоолонд ордонд цугласан үзэгчдийн уухайн түрлэг дээд цэгтээ хүрч байлаа. Харин Бухнуудын эрч хүчтэй довтолгооны эсрэг эхний 2 үед Хүлэгүүдээс ОУХМ Ш.Сэдбазар багийнхаа оноог ахиулж байлаа. Эхний хагаст Бухнуудаас Хэдли , Баттөр нарын шидэлт багтаа ялимгүй тэргүүллийг авч ирсэн байна.
2р хагаст Баярцогт дасгалжуулагч сэлгээнээс Отгонмөнхийг гаргаж оронд нь багийн ахлагч Золжаргалыг суулгасан нь үр дүнгээ өгч Хүлэгүүд оноог тэнцүүлж улмаар оноогоор илүү гарч чаджээ. Отгонмөнх сэлгээнээс халаалтгүй гарч ирсэн даруйдаа 4 удаа алсын зайн шидэлтээ амжилттай болгож багаа сэргээсэн боловч довтолгооноос шилжсэн хамгаалалтандаа тэрээр тун хангалтгүй байсан ба эсрэг багийн лидэр Хэдли дээр тун хэрэггүй алдааг хэд хэд хийгээд амжжээ. 3р үед Отгонмөнхийн удаа дараалалсан шидэлтүүд эсрэг багаас Баттөр, Хэдли нарын алсын зайн шидэлтүүд багийхаа оноог тус бүр ахиулж байлаа.Тоглолтын 4р үед Бухнуудад уламжлал ёсоор алдааны асуудал үүссэн ба багийн ахлагч Баттөр 4 алдаа мөн самбар доорх чухал тоглогчдын нэг болох Болортулга нар тус бүр 4 алдаатайгаар 4р үеийг эхлүүллээ. Д.Хэдлигийн гайхалтай хувийн ур чадвар нь түүний багийн оноог үл ялиг илүү байлгасаар 4р үеийн төгсгөл хүргэсэн ба Хүлэгүүд оноогоор дутуу явах үед Кимарли Виллиамс хэд хэдэн удаа бөмбөг тасалж оноо авсан боловч шийдвэрлэх үед чөлөөт 3 шидэлтээ алдсан байна.
Гэсэн хэдий ч тэрээр алдаагаа дор нь цайруулж сайн хамгаалалт хийснийхээ үр дүнд эсрэг багийхаа бөмбөгийг чухал үед 2 ч удаа салгасан хэдий ч түүний багийн нөхөд энэ удаад түүний багтаа олгосон боломжийг ашиглаж чадсангүй. Шийдвэрлэх үед ОУХМ Ш.Сэдбазар хажуугийн шугамаас бөмбөг гаргах үедээ 5 сэкунтын дүрэм зөрчсөн гэж үзснээр тоглолт ерөнхийдөө Бухнуудын талд шийдэгдлээ. Эцсийн мөчид Бухнуудын хамгаалалт гайхалтай байснаар уг тоглолтонд 75 -69р илүүрхэж цувралын харьцааг 2 - 2 болголоо. Дараагийн тоглолтууд 5 сарын 20ны Ням гарагт 19 цагаас спортын төв ордны А заалнаа үргэлжлэн явагдана. Алдаж болохгүй тоглолт! Пэпси дээд лигийн аварга Хүлэгүүд эсвэл Бухнууд...