Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Оросыг ФИФА, УЕФА-гаас хасч магадгүй байна

Украины асуудлаас болж Европын холбооноос Оросын эсрэг тавьсан хоригийн хүрээнд ОХУ-ыг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ болон Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/-гийн  гишүүнчлэлээс хасч магадгүй байна. Ийм баримт бичгийн төсөл Брюсселлээс Чехэд ирснийг эх сурвалж нотолж байна.
Энд Европын холбооны гишүүн орнууд Оросыг Олон улсын спортын хэд хэдэн байгууллагын гишүүнчлэлийг зогсоох тухай тусгажээ. Ингэснээр ОХУ хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд болон Европын хөлбөмбөгийн холбооны зохиодог тивийн аварга шалгаруулах, лигийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болох юм.
Харин оросуудын хувьд энэ талаар өөр байр суурьтай байна. ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко “Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Европын хөл бөмбөгийн холбоо бол засгийн газрын бус байгууллага. Европын холбоо гэхэд л зөвхөн энэ тивийн орнуудыг хамардаг. Тэгэхээр ийм зүйл байж таарахгүй” гээд Оросыг ФИФА, УЕФА-гаас хасахгүй байх гэдгээ илэрхийлжээ.
Оросын лигийн холбооны гүйцэтгэх захирал Сергей Чебан ч бас “Миний байр суурь тодорхой, хөл бөмбөг бол ард түмнийг нэгтгэдэг зүйл, улстөртэй ямар ч холбоогүй. Эртний Грект олимпын үеэр дайныг зогсоодог байсан сонгодог жишээг  бид мэднэ. Хөлбөмбөгийн ачаар бид европтой дэлхийтэй улам ойртон нягтардаг. Ийм зүйлийг тасалдуулах гэж байгаа хүмүүст би харамсч байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
hasah heregtei bas orost boloh temtseeniig boliulbal taarna
ENE BOL DENDYY SHUDARGA BUS. YU GESEN YG VE? TEGVEL SPORTIIN YNE TSENE YAH UU?
обамаг нэг сайн ***** юмсан
ӨӨ,спортын байгууллагын улстөрийн хийрхэгчдийн гар хөл болгожээ. Энэ бол тун муу даа.
Sportiig uls turtoi hudgana gedeg bol demii zuil. Europchuud ardchilsan bus songolt hiih gej bn.
Хамгийн их уншсан