Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2012 онд дэлхий сөнөнө гэж хэн хэлэв

2012 онд дэлхий сөнөх үү. Нэг ийм асуулт сүүлийн хэдэн жилийн турш яригдсаар өнөөдөр 2012 онтой золгоод байна. Үнэндээ 2012 онд дэлхий сөнөнө хэмээн хэн ч хэлж зөгнөөгүй боловч хүмүүсийн дунд амнаас ам дамжин яригдсаар байна. Энэ бүх яриа эртний маяачуудын он тооллоос үүдэн гарсан юм.
Одоо хэр нь төв Америкт үр удам нь оршин амьдарсаар байгаа эртний Маяа омгийнхон МЭ 250-900 оны үед бичиг үсэг зохиож, урлаг, уран сайхныг хөгжүүлтлээ өндөр төвшинд хөгжиж иргэншсэн, бас дээр нь одон орны гайхамшигтай өндөр мэдлэгтэй байсан гэлцдэг. Тэдний зохиосон он тооллын нэгэн эрин буюу бактун 5125 жил үргэлжлэх бөгөөд одоо бид 13 дахь бактунд амьдарч буй юм. Энэ эрин үе буюу маяачуудын зохиосон он тооллын хуанли 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд төгсөнө хэмээн эртний баримт бичигт тэмдэглэгдэн үлдэж. Чухам эндээс л 2012 онд дэлхий сөнөнө гэсэн цуу яриа гарсан бололтой. Маяачуудын үздэгээр бол нэг бактун дуусч, эрин солигдоход ямар нэгэн онцгой үйл явдал тохиолддог аж. Жишээлбэл, өмнөх 12 дахь бактун төгсөхөд ихээхэн гамшиг сүйрэл болж, амьтан ургамал сүйрч байсан гэдэг домогтой. Тийм ч учраас энэ эриний төгсгөлд ч түүнтэй адил зүйл тохиож, галав юүлж магадгүй гэсэн цуу яриа олны дунд гарсан бололтой. Гэхдээ нэг эрин дуусахад заавал гамшиг осол тохиолдоно гэсэн энэ зөгнөлийг маяачууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөггүй байсан гэх.  
Тэд өөрсдийн зохиосон он тооллын нэг эрин л төгсч буйг л тэмдэглэн үлдээсэн болохоос бус дэлхий сөнөнө хэмээн зөгнөөгүй юм. Харин ч эрин солигдоход тохиолдох онцгой үйл явдал гэдэг нь эсрэгээрээ сайн цаг ирэхийг хэлж байж ч мэднэ. Маяагийн он тооллыг судалдаг зарим эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар бол энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд тэнгэрийн заадас нарны замтай огтлолцох тун ховор үзэгдэл тохиох аж. 26000 жилд ганц тохиох энэ үзэгдлийн нөлөөгөөр газар дэлхий дээр гоц ухаантнууд, тэр бүү хэл хүн төрөлхтөний шүтэн биширдэг Есүс Христ, Будда зэрэг бурхад ч хүний дүрээр мэндэлж магадгүй гэнэ. Хэрэв тэгвэл 2012 он гэдэг дэлхийн сүйрэл бус харин ч сэргэн мандах сайн сайхан ирээдүйн эхлэл байж мэдэх юм.
Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан 2012 онд заавал ямар нэг том гамшиг осол болж магадгүй хэмээн элдэв янзын цуурхал тараагчид олон бий. Харамсалтай нь, тэдний яриаг бага зэрэг үнэмшилтэй болгох нэг үндэслэл байгаа юм. Тэр бол нарны идэвхжил. Энэ онд нарны идэвхжил маш хүчтэй байж, дэлхийн соронзон орон багасах учир янз бүрийн байгалийн гамшиг тохиолдох магадлал өндөр байгаа аж. Гэхдээ ийм зүйл болох эсэхийг, тохиолдох байсан ч хэзээ гэдгийг одон орон судлаачид ч, зөн билэгтнүүд ч баттай урьдчилан хэлж чадахгүй билээ. Үнэндээ дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн их зөнчид гэгддэг Нострадамус, Вангагийн зөгнөлд ч 2012 онд дэлхийн сүйрнэ хэмээн хэлээгүйг сануулахад илүүдэхгүй биз ээ. Нострадамусын зөгнөснөөр бол дэлхийн сүйрэл бидний амьдарч буй энэ цаг үеэс мянга гаруй жилийн дараа буюу 3786 онд тохионо хэмээсэн байдаг бол Болгарын зөнч мэргэн Баба Вангагийн зөгнөлд 2012 онд болох ямар нэг онцгой үйл явдал дурдагдаа ч үгүй байдаг билээ. Түүний зөгнөл  5079 он хүртэл үргэлжилсэн байдгийг бодвол тэр болтол хүн төрөлхтөний амьдрал үргэлжилсээр л байх бололтой.

2 Сэтгэгдэл
yooooh tiim yum bolno gej hen helsiin ain!?
huts minii torson on baina za yu tiim yum hezeej bolohgui bitgii ai za yu
сонин л юм. гоё сайт болжээ. амжилт
Хамгийн их уншсан