Тайваны Каошиун хотод болсон сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж Монголын баг тамирчид багаараа хүрэл медалийн эзэн боллоо.
Наймдугаар сарын 29-31-ний хооронд болсон энэ удаагийн тэмцээн өсвөрийн, эмэгтэйчүүдийн, азийн аварга шалгаруулах гурван тэмцээн болсон юм. 25 орны баг тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд манай улсаас Г.Наранбат дасгалжуулагчтай 18 тамирчин амжилттай оролцлоо. Хувийн амжилтын хувьд эрэгтэйчүүдээс үнэмлэхүй жингийн аваргаар Б.Төрболд, хүнд жинд У.Бямбажав, дунд жинд О.Өсөхбаяр мөнгөн медалийн эзэн боллоо.
Харин эмэгтэйчүүдээс Х.Сүнжидмаа хүнд жинд хүрэл медаль, дунд жинд
Мөнхцэцэг хүрэл медалийн эзэн болсон байна. Өсвөрийн тамирчид маань
багаараа хүрэл медаль авсан болс үнэмлэхүй жинд Э.Амартүвшин мөнгөн
медаль авч нутаг нэгтнүүдээ баярлуулсан байна. Түүнчлэн Азийн аваргаас
Х.Наранбаяр хүрэл медаль авчээ.