Узбекистаны Ташкент хотод болох чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорхой болжээ.
Эрэгтэй баг:
57 кг: Э.Бэхбаяр /энэ жинд ОУХМ Б.Номин оролцох байсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болж, Монголын чөлөөт бөхийн холбоо Э.Бэхбаярыг сонгосо байна/
61 кг: Энхсайханы Ням-Очир /Олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д 3 дахь удаа оролцож байна/.
65 кг: Ганзоригийн Мандахнаран /Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Оюутны универсиад наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга,ДАШТ-д 4 дэх удаа оролцож байна/.
70 кг: Батчулууны Анхбаяр /Олон улсын хэмжээний мастер, ”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.
74 кг: Пүрэвжавын Өнөрбат /Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна/.
86 кг: Оргодолын Үйтүмэн /Олон улсын хэмжээний мастер, “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна/.
96 кг: Доржхандын Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер,“Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны зуны “Универсиад” наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.
125 кг: Жаргалсайханы Чулуунбат /Олон улсын хэмжээний мастер,“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна/.
Эрэгтэй багийн дасгалжуулагчид:
Цэрэнбаатарын Цогтбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Гавьяат тамирчин, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Бямбаринчингийн Баяраа /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д 8 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Оюунбилэгийн Пүрэвбаатар /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Лувсандамбын Энхбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна/.
Эмэгтэй баг:
48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азитивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна/.
51 кг: Эрдэнэчимэгийн Сумьяа /Олон улсын хэмжээний мастер, “Замчин”спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ болон Оюутны зуны универсиад наадмын мөнгөн медальт, ДАШТ-д 2 дахь оролцож байна/.
55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна/.
58 кг: Тунгалагийн Мөнхтуяа /Гавьяат тамирчин, “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д 3 дахь удаа оролцож байна/.
60 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /Олон улсын хэмжээний мастер,”Алдар” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д анх удаа удаа оролцож байна/.
63 кг: Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.
69 кг: Бадрахын Одончимэг /Олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-д 7 дахь удаа оролцож байна/.
75 кг: Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальт, ДАШТ-д 7 дахь удаа оролцож байна.
Эмэгтэй багийн дасгалжуулагчид:
Буяндэлгэрийн Батбаяр /Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна/.
Зэвэгийн Дүвчин /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 5 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна/
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна/.
Эрэгтэй багийн ахлагч: МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумьяабазар.
Эмэгтэй багийн ахлагч: МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ
ДАШТ шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн:
Баатарын Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд гурав дахь удаашүүгчээр оролцож байна/
Лувсан-Ишийн Болормаа /Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх удаашүүгчээр оролцож байна/
Хадхүүгийн Ганболд /Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх удаа шүүгчээр оролцож байна/
ДАШТ-д ажиллах эмч нарын бүрэлдэхүүн:
Чулууны Насанбат /Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаныдарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 4 дэх удаа эмчээр оролцож байна.
Мягмарсүрэнгийн Саранцацрал /Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.