Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Х.Бат-Эрдэнэ шилдэг адуучнаар тодорлоо


Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарсан адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ “Адуучин” тэмцээн чухал ач холбогдолтой. Бидний бахархал болсон энэ соёл, уламжлалыг олон нийтэд сурталчилж, хүртээл болгох үүднээс ирэх жилээс энэ тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээнд оролцогчдод хандаж хэлэв.

Аймаг бүрээс шалгарч ирсэн шилдэг адуучдаас Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардлаа. Удаах байранд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай, гуравдугаар байранд Архангай аймгийн Цэнхэр сумын адуучин Ч.Баасандорж нар шалгарлаа. Мөн тэмцээний төрөл тус бүрээр аварга шалгаруулж шагнал гардуулсан байна. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд орсон адуучин 8 сая төгрөгөөр шагнуулсан бол дэд байр 6 сая төгрөг, гуравдугаар байрын шагнал 4 сая төгрөг байлаа. Тэмцээний үеэр адуучны эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохиов.

Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээн сурталчлах, эл соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ “Адуучин” тэмцээн чухал ач холбогдолтой. Бидний бахархал болсон энэ соёл, уламжлалыг олон нийтэд сурталчилж, хүртээл болгох үүднээс ирэх жилээс энэ тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээнд оролцогсдод хандаж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан