ОХУ-ын Челябинск хотноо эхэлж байгаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д хүчээ сорин барилдах ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо гоц мөргөжээ.
2014 оны ДАШТ-ийн эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-д хурд, хүч, ур чадвараа сорих жүдочдын сугалааг энэ өдөр явуулснаар Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Шие Шишитэй барилдах бол ОУХМ Г.Отгонцэцэг ОХУ-ын жүдоч Ирина Долговатай таарсан байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдах ОУХМ Д.Амартүвшин Францын тамирчин М.Софианитай хүч сорихоор болжээ.
Өнөөдөр эхэлсэн 36 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөх бөгөөд энэ сарын 31 хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Челябинскийн дэвжээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч хүч сорих юм. Энэ удаагийн ДАШТ-ийг ETV, C1, TV5, Sport box телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.