Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Баярлалаа Хакухо

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Хакүхо сан”-гаар дамжуулан ирэх сард зохиогдох Инчоны Азийн аварга шалгаруулах наадамд оролцох бейсболын баг тамирчдын зардалд зориулж 30 сая төгрөг хандивлалаа. Багийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний үйлдэл анхных биш юм. Тэрээр бейсболын спортод сонирхолтойн дээр чөлөөт цагаараа энэ спортоор хичээллэдэг нэгэн. Тиймдээ ч Монголын баг тамирчдаа дэмжин 2010 оны Азийн наадамд оролцсон тамирчдад мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан билээ. Мөн эх орондоо ирэх бүртээ өнчин, ядуу, асрамжийн газрын багачуудыг баярлуулдаг уламжлалтай.
Хандивыг “Хакүхо сан”-гийн тэгүүн М.Батцэрэн, сангийн ерөнхий менежер Б.Батжаргал нар гардуулсан бол уулзалтад Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Бакытжан болоод Монголын бейсболын холбооны баг тамирчид оролцсон байна.
Инчоны Азийн наадам ирэх сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан