Олон улсын электрон спортын холбооны харьяа Филиппин улсын электрон спортын холбооноос зохион байгуулж буй Электрон спортын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ирэх сарын 12-14-нд Филиппин улсын Кэбу хотноо болох гэж байна.
Ази тивийн шилдгийн шилдэг кибер спортын тамирчид оюун ухаан, авхаалж самбаагаа гурав хоногийн турш уралдуулж “World of warctaft” буюу “Dota II” тоглоомоор өрсөлдөх нь. Мөн Азийн холбоонд харьяалагддаг холбоодын уулзалт, үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаа болно.
Тэмцээнд, Монгол, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Индонез, Филиппин, Шри Ланка, Малайз зэрэг орны баг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсаас оролцох багийг Монголын электрон спортын холбоо сонгон шалгаруулж оролцох эрхийг нь 2012 онд олгосон. Энэ сарын 9-нд болсон Монголын шилдэг багуудын дундах тэмцээнд ялалт байгуулсан “The MongolZ” баг аль хэдийнэ бэлтгэлдээ орсон гэнэ.
Таван гишүүн бүхий энэ баг 2011-2014 оны улсын аварга болсон туршлагатай бүрэлдэхүүн юм.