Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Монгол улс 2033 онд оюутны спортын “Универсиад” наадмыг зохион байгуулах уу


Монгол Улсад анх удаа энэ сарын 26-28-нд дэлхийн спортын нөлөө бүхий томоохон байгууллага болох Олон улсын оюутны спортын холбооны удирдах зөвлөл хуралдах гэж байна. Тус арга хэмжээний нээлтийн ёслолд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцож үг хэлэх бол тус холбооны удирдлагууд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нартай албан ёсны уулзалт хийхээр болжээ. Энэ үеэр манай улсын зүгээс 2033 оны дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлт тавихаар төлөвлөж байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын спортын болон боловсролын салбарын холбогдох байгууллага ОУОСХ тэр дундаа “Универсиад”-ыг зохион байгуулагч нартай одооноос хамтран ажиллах, туршлага судлах, наадамд бэлтгэх зэрэг ажлыг хэтийн төлөвлөгөө, зорилтондоо тусган ажиллах юм.  Ингэснээр Монгол улс  ОУОСХ-той нягт хамтран ажиллан “Универсиад-2033” наадмыг угтаж, спортын олон төрлөөр Оюутны ДАШТ, Азийн оюутны спортын наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Монгол улс  “Универсиад-2033” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж эрхийг авч чадсан тохиолдолд,  хүн төрөлхтөний спортын их баяр наадам болох 2040 оны Зуны олимпыг эх орондоо зохион байгуулах эрхтэй болох боломж нээгдэх юм. Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны  “Универсиад” наадмыг зохион байгуулж “шалгалтаа өгөөд” дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг тогтсон жишигтэй байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан