Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дарга ба сэтгүүлч

Сонгууль дөхөх тусам улстөрчдийн далд PR хийх арга нарийссаар. Энэ жил баталсан Сонгуулийн тухай шинэ хуулиар бол албан ёсоор нэр дэвших эрхээ гардаагүй байхад сурталчилгаа эхлэх ёсгүй. Гэхдээ УИХ, Засгийн газрын гишүүд бол ажлаа тайлагнаж болно. Тиймээс энэ сиймхийг ашиглагчид олширч эхэлжээ. “Сайд ба сэтгүүлч” гэсэн нэр бүхий телевизийн нэвтрүүлэг хийх болов. Телевиз, сонины хэдхэн сэтгүүлчдээр өөрийгөө тойруулаад, урьдчилж бэлтгэсэн асуултад хариулаад л нэг их юм мэддэг мундаг хүний дүрд тоглоцгоож байгаа. Мэдээж юм хийсэн хүн болж харагдах гэж хичээх тусам хүнд байдалд орж буйгаа мэдэхгүй байх шиг, эрхэм улстөрчид. Ц.Нямдорж сайд “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт оролцоод хамаг булхайгаа илчилж орхисон гэм бий. Тэгвэл сонгуулийн сургаар “Сайд ба сэтгүүлч”, “Засаг дарга ба сэтгүүлч”, “УИХ-ын гишүүн ба сэтгүүлч” гээд л хөвөрч гарлаа. Ийм нэвтрүүлэг бэлтгүүлж буй УИХ-ын гишүүдийн тоо ч нэлээд олон болоод байгаа гэнэ.  
Удахгүй “Дэд сайд ба сэтгүүлч”, “Агентлагийн дарга ба сэтгүүлч”, “Хурган дарга ба сэтгүүлч” гэх мэтчлэн дарга гэсэн сэтэр бүрт зориулсан сэтгүүлчидтэй ярилцсан дүр үзүүлдэг далд сурталчилгааны нэвтрүүлэг гарвал бүү гайхаарай.

Б.Энхзаяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан