Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Наньжин 2014” наадамд таван тамирчин эх орноо төлөөлнө

“Наньжин 2014” залуучуудын зуны олимпийн II наадам энэ сарын 16-28-нд БНХАУ-ын Наньжин хотноо болно.

Тус наадамд манай улсаас буудлага, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн төрөлд таван тамирчин өрсөлдөхөөр таван дасгалжуулагчийн хамт Наньжинийг зорихоор болжээ. Эдгээр баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны байранд боллоо. Энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монголын төрийн далбааг тамирчдад амжилт хүсч гардуулсан юм. Тэрээр хэлэхдээ,  “Залуучуудын олимпод дэлхийн олимпийн хорооны 204 гишүүн орны тамирчид оролцдог. Түүний дотор Монгол Улсын баг тамирчид  эрх авах тэмцээнд амжилттай оролцож, таван тамирчин эрх авсан. Тиймээс маш ширүүн өрсөлдөөнд залуучууд маань мордох гэж байна. Өмнө нь Сингапураас хоёр алтан медальтай ирж шуугиулж байлаа. Тиймээс тамирчдаа сэтгэл зүйн хувьд дэмжээрэй гэж олон түмэндээ уриалж байна” гэв.

  Мөн үеэр “Сингапур-2010” залуучуудын олимпийн анхдугаар наадмын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг нар наадамд оролцох тамирчдад амжилт хүсч, тэмцээний үеэр зоригтой, өөртөө итгэлтэй байж, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулаад ирээрэй хэмээн алтан медалиараа хурайлав.

Тамирчдын хувьд бэлтгэл сайтай, өмнөх олимпийн буухиа алтан медалиа таслахгүй байх зорилготой байгааг дасгалжуулагчид онцоллоо.

Тамирчдын бэлтгэлжилт, хамтарсан бэлтгэл, дасгалжуулагчийн зардал, тамирчдын хувцас хэрэгслийг ССАЖЯ-наас гаргасан бол замын зардал, байр, хоолны зардлыг МҮОХ-ноос хариуцаж байгаа аж.

Энэ жилийн наадамд 200 гаруй орны 3600 тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөх юм.

Дашрамд сонирхуулахад, “Сингапур-2010” залуучуудын олимпийн анхдугаар наадамд манай улсаас 11 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан