Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын хамгийн шилдэг 10 их сургууль

Дээд боловсрол эзэмшинэ, тэр тусам гадаадад суралцан дээд боловсролтой болно гэдэг  хувь хүнээс олон талын чадвар шаарддаг зүйл. Хилийн цаана л байгаа бол ямар ч хамаагүй сургуульд суръя гэсэн байр сууринаас хандаж огт болохгүй. Гоёмсог байдлаар хэвлэсэн дипломоос өөр зүйл оюутандаа үлдээдэггүй сургууль гадаадад асар их. Тиймээс гадаадын их дээд сургуулийг зорихын өмнө сайтар судлаж, лавлаж үзэх хэрэгтэй. Ялангуяа манай урд хөршийг зорихоор шийдсэн хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд энэ зөвлөгөө хамгийн чухал шүү. Тэрбум давсан хүн амтай улсын их дээд сургуулиудын тоо олон байх нь мэдээж. Иймд шилдгүүдийг сонгон тодруулах амаргүй ажилд тус болгох үүднээс Шанхайн Их сургуулийн дэргэдэх дэлхийн түвшний их сургуулиудын төвөөс гаргасан Хятадын шилдэг 10 их сургуулийг танилцуулж байна. Жагсаалтад орсон их сургуулиудыг шинжлэх ухааны судалгаа, сургалтын чанар, бэлтгэгдсэн боловсон хүчний ажиллах чадвар гэсэн үзүүлэлтээр тодруулсан гэдгийг онцолъё.

1. Цинхуа их сургууль. Бээжин

Энэ их сургуулийг 1911 онд “Цинхуа коллеж” нэртэйгээр байгуулж байв. Байгуулагдсанаасаа хойш гурван жилийн дараа коллеж нь их сургууль болон өргөжжээ. Сургуулийн уриа нь “Өөрийгөө хөгжүүлэх ба нийгмийн хариуцлага”. Тус сургууль техник ба шинжлэх ухааны чиглэлийг гурван сая гаруй боть номын сантай гэдгээрээ алдартай.

2. Тайванийн Үндэсний их сургууль. Тайвань

Тус сургуулийг Японы колончлолын үед Японы Засгийг газар байгуулсан түүхтэй. Анхандаа тус сургуульд зөвхөн япон хүн сурах боломжтой байв. Өдгөө тус их сургууль нь 54 салбар, 11 коллеж, дөрвөн судалгааны төвтэй. Их сургуулийн эзэлдэг талбай нь  345 сая кв. метр.

3. Цинхуа Үндэсний их сургууль. Тайвань

Тайванийн хамгийн алдартай их сургуулийн нэг. Хятадын иргэний дайнд коммунистууд ялсны дараа Бээжингийн Цинхуа их сургуулийн ажилтнууд 1955 онд цөмийн судалгааны төв болгон байгуулж байсан. Өдгөө долоон коллеж, 22 судалгааны төв, 17 салбараас бүрддэг нүсэр том төв болсон. Тус их сургуулийг төгсөгчийн дунд Нобелийн шагналтууд ч бий. Тиймээс үйлдвэрлэл ба шинжлэх ухааны салбарт ажиллахаар шийдсэн ирээдүйн манлайлагч нар сурах ёстой дэлхийн шилдэг их сургуулиудын нэг гэгддэг.

4. Хонконгийн их сургууль. Хонконг

1911 онд энэ их сургуулийг Хонконгод бусад их гүрнүүдийн байгуулсан олон тооны их, дээд сургуулиудтай өрсөлдүүлэх зорилгоор байгуулжээ. Гэхдээ оргүй хоосон газар байгуулсангүй. Тэртээ 1887 онд байгуулагдсан Анагаах ухааны коллежийг түшиглэсэн байна. Өөрөөр хэлбэл шинэхэн их сургууль нь “анагаах ухаан” гэсэн ганцхан факультеттэй байж. Өдгөө энэ их сургууль нь 10 факультеттэй, нийт оюутны 24 хувь нь гадаадынх, хичээл заах үндсэн хэл нь англи. Анагаахын коллежийг түшиглэн байгуулсан тул энэ их сургууль нь биологи ба анагаах ухааны салбарт хийсэн, хийж байгаа судалгаагаараа алдартай. Их сургуулийн дэргэд урлаг ба археологийн музей бий.

5. Бээжингийн их сургууль. Бээжин

Хятадын шинжлэх ухааны судалгаа явуулдаг томоохон их сургууль. Тус сургуулийг 1898 онд “Бээжингийн Эзэн хааны их сургууль” нэртэй үүсгэн байгуулсан түүхтэй. Бээжингийн их сургууль нь Хятадын уламжлалт уран барилга, ландшафт дизайны сонгомол жишээ болж байдгаараа алдартай. 2000 онд Бээжингийн анагаахын их сургуулийг тус их сургуульд нэгтгэсэн. Одоогоор Бээжингийн их сургууль нь нарийн мэргэжлийн найм, клиникийн 12 эмнэлэгтэй.

6. Хонконгийн Хятад их сургууль. Хонконг

1949 онд байгуулагдсан гурван коллежийг нэгтгэж тус их сургуулийг байгуулжээ. Өнөөдөр энэ их сургууль нь есөн коллеж, найман факультеттэй. Сургалт явуулдаг үндсэн хэл нь англи. 2013 оны байдлаар тус сургуулийг дүүргэсэн дөрвөн хүн Нобелийн шагналтан болсон.

7. Хонконгийн шинжлэх ухаан технологийн их сургууль. Хонконг

Хятадын хамгийн залуу их сургуулийн нэг. 1986 оноос төсөл яригдаж эхлээд 1991 онд нээгдсэн. Дотроо бизнес ба удирдлагын сургууль, шинжлэх ухааны сургууль, хүмүүнлэг ба нийгэм судлалын шинжлэх ухааны сургууль, инженерийн сургууль, “HKUST Фок Ин Тунг”  дээр сургууль гэсэн нийт таван сургуультай. Тус их сургууль таван давхар, 3100 суудалтай номын сантай, бизнес ба шинжлэх ухааны бүх л салбарын 34 мянга гаруй нэр төрлийн хэвлэл, номыг эндээс авч унших боломжтой. Сүүлийн 500 жилийн хугацаанд гаргасан Хятад ба Азийн бусад орнуудын газрын сургуулийн арвин их цуглуулгатай.

8. Жао Тун үндэсний их сургууль. Тайвань

Жао Тун их сургуулийг 1896 онд үүсгэн байгуулжээ. Энэ их сургууль нь олон онцлог талтай. Нэгд, гадаадын оюутнууд олноор суралцдаг. Хоёрдугаарт, гадаадын судлаачдыг олноор урьж багшлуулдаг. Жишээлэхэд, тус сургуулийн хэрэглээний химийн факультетэд гэхэд гадаадын 15 профессор багшилдаг. Их сургууль нь Хятадын соёл ба шинжлэх ухааны музейн үүргийг давхар гүйцэтгэдэг. Дотроо Хятад маягаар хийсэн цэцэрлэгт хүрээлэнтэй.

9. Жэжяны их сургууль. Ханжоу

Шанхайгаас баруун өмнөд зүгт 180 км-ийн алсад орших Жэжян мужийн Ханжоу хотод 1897 онд байгуулагдсан. Номын сан нь долоон сая гаруй боть зохиолтой тул Хятадын хамгийн том номын санд зүй ёсоор тооцогддог. Үүнээс гадна тус их сургуулийн дэргэдэх долоон эмнэлэг нь улсдаа төдийгүй гадаадад алдартай сайн эмнэлэгт тооцогддог.

10.Хятадын шинжлэх ухаан техникийн их сургууль. Хэфэй

БНХАУ-ын хэмжээний судалгааны их сургууль. 1958 онд Бээжинд үүсгэн байгуулагдсан ч Соёлын хувьсгалын үеэр сэхээтнүүдийг үзэн ядах үзэл дээд цэгтээ тулсан 1970-аад онд  Хэфэй руу шилжсэн. Улс төр хэдий чухал ч БНХАУ шиг асар том нутаг дэвсгэртэй улсад батлан хамгаалах, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байсан тул ийнхүү улаан хувьсгалчдын анхаарлаас холдуулах замаар асуудлыг шийджээ. Өдгөө тус их сургууль нь дэргэдээ 27 алба, 12 сургууль, онцгой авьястнуудын дунд сургуультай. 2012 онд “Times Higher Education World University Rankings”-аас гаргасан мэдээгээр дэлхийн шилдэг их сургуулиудын дотор 49 дүгээрт орсон.

4 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Хамгийн их уншсан