Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бразильчууд залбирч байна

Бразильчуудын хувьд хөлбөмбөг бол бараг ариун шүтээнийх нь нэг. Маш их шүтлэгтэй, бурханд байнга залбирдаг болохоороо ч тэд ингэж өндөр амжилтад хүрдэг ч байж мэднэ. Одоогийн шигшээ багийнхан дасгалжуулагч Сколаригаас эхлээд асар их шүтлэгтэй гэдэг нь өмнөх тоглолтуудаас бэлхнээ харагдаж байсан. 2002 онд дэлхийн аварга болсныхоо дараа талбайд тэнгэр өөд гараа алдлан талархал илэрхийлж байсан тэрээр хамгийн сүүлд баг нь Колумбын эсрэг тоглохын өмнө зочид буудлын хажуугийн сүмд очиж залбирал үйлджээ. Түүнтэй нэгэн адил багийнхан ч талбайд гарахын өмнө хувцас солих өрөөнд их эзнийгээ магтан дуулдаг уламжлалтай. Тэгээд ч болоогүй талбай дээр гарч ирээд шүгэл үлээхийн өмнө хүртэл Дэвид Луйс өвдөглөн сууж, дахиад л залбирч эхлэх жишээтэй. Ийнхүү сүсэг бишрэлээрээ нэгдэх нь багийнхны хувьд сайн л хэрэг. Ялангуяа Герман шиг хүчтэй багийн эсрэг хариуцлагатай тоглолтод орох гэж байгаа энэ үед бразильчууд тэр аяараа залбирч байгаа нь лавтай.

Өнөө орой болох тоглолтод Бразилийн шигшээгийн хамгийн том давуу тал бол үзэгчид, хөгжөөн дэмжигчид байх болно. Нутаг дээрээ 200 сая үзэгчдийн уухай дэмжлэг дор тоглох тэдэнд Неймар гарцаагүй үгүйлэгдэх хэдий ч цэнгэлдэх дүүрэн шаргалтах хөгжөөн дэмжигчдийнхээ уухайгаар тэд үүнийг нөхөх гэж хичээх биз ээ.
Колумбын эсрэг тоглолтод нуруугаа хүндээр гэмтээснээс 40 гаруй хоног талбайд гарч чадахааргүй болсон Неймарын эзгүйд Бразилийн шигшээ зорилгоо биелүүлэхийг хичээх болно хэмээн дасгалжуулагч Сколари амлаж байна. Тэрээр “Неймар үүргээ хангалттай биелүүлсэн. Одоо харин бид өөрсдийн үүргийг биелүүлэх цаг нь боллоо. Бид дэлхийн аварга болохын төлөө бас Неймарын төлөө тоглох болно” хэмээн мэдэгдсэн. Неймараас гадна багийн ахлагч Тиаго Силва мөн энэ тоглолтод оролцох эрхгүй болсон. Тэгэхээр Бразиль Герман машинуудын эсрэг ямар тактиктайгаар тоглохыг өнөө шөнө харах л үлдэж байна.

 Сколари түүнээс өмнө талбайд гарах тоглогчдоо зарлахыг хүсэхгүй байгаа юм.
Хэдхэн цагийн дараа болох тоглолтыг ирээдүйд нь үлдээгээд өнгөрсөн тоглолтуудын фактыг сонирхвол:

-ДАШТ-д Бразиль тав, Герман гурван удаа  түрүүлж байсан бол
-Дэлхийн хэмжээнд Бразилийн шигшээ гуравт, Германых хоёрт эрэмбэлэгдэж байна
-Бразиль, Герман хоёр ДАШТ-л 102, 104 тоглолт хийсэн ч хоорондоо ердөө ганцхан удаа таарсан байдаг. Тэр нь 2002 онд Иокохамад болсон тоглолт бөгөөд 2:0-оор бразильчууд ялсан юм.
-Харин бусад тэмцээний тухайд 2004 оны нөхөрсөг тоглолтоор 1-1 харьцаатай тэнцэж, 2005 оны Холбоодын цмод Бразиль 3-2-оор хожиж, 2011 оны нөхөрсөг тоглолтод 3-2-оор Герман ялсан байдаг.
-Бразиль-Германы сүүлчийн 10 тоглолтын статистикаас харвал Бразиль нэг тоглолтод дунджаар 2,2 гоол оруулсан байна.

0 Сэтгэгдэл
brasila duhaa zoortol morgoson ch germaniig hojihgui
Хамгийн их уншсан