Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Л.Суарез энэ удаа хатуу ”мах” хазлаа

Луйс Суарезийн нэр хүнд дахиад л шавартай хутгалдлаа. Энэ удаа тэр арай хатуу "мах" хазаж, өөрийнхөө шүдийг хүртэл гэмтээх дөхөв.
Өмнө нь хоёр ч удаа зохисгүй зан авир гаргаж, тус бүртээ хэдэн тоглолт алгасах хорионд орж байсан тэрээр ер хүмүүжээгүй бололтой. Италийн эсрэг тоглолтод багийнх нь тоглогч Диего Годин ялалтын нэг гоолоо оруулахын өмнөхөн Л.Суарез Италийн хамгаалагч Жоржио Челлинигийн мөрийг хэдэн сая үзэгчийн нүдэн дээр хазаж, одоо энэ бүдүүлэг үйлдлээсээ хаашаа ч бултах аргагүй болоод байна. Хэдийгээр Ж.Челлини  Суарезийн шүдний ул мөрийг шүүгчид үзүүлсэн боловч түүнд ямар нэг шийтгэл оноосонгүй орхилоо. Гэвч энэ бүхэн олон түмний нүдэн дээр болж өнгөрсөн, тэгээд ч Челлини гомдолтой, үзэгчид маш их шүүмжлэлтэй хандаж байгаа учир ФИФА үүнийг баримт нотолгоотой авч хэлэлцэх нь тодорхой. Харин түүнд хэдэн тоглолт өнжих шийтгэл оноох бол гэдэг л одоо сонирхол татаж байна. ФИФА-гийн хамгийн хатуу шийтгэл нь 24 тоглолт буюу хоёр жилээр тоглолтод оролцох эрхийг нь хасдаг.

Ж.Челлини хэлэхдээ "ФИФА  оддыг тоглуулах гэхдээ Суарезийг шийтгэлгүй өнгөрөөлөө. Хэрэв тэдэнд зориг байгаа бол тоглолтын дүрс бичлэгийг баримт болгон үзэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн бол хэргийн эзэн Суарез өөрөө бол энэ үйл явдлыг ингэсгээд өнгөрөөсэй гэж хүсч байгаа бололтой "Би зүгээр л түүний мөртэй мөргөлдчихлөө. Талбай дээр ийм явдал тохиолдож л байдаг" хэмээн тайлбарласан байна. Гэвч ФИФА-гийн дэд тэргүүн Жим Бойсоос эхлээд хэдэн сая хүн түүний үйлдлийг харсан учраас, тэгээд энэ явдал анхных биш учраас Л.Суарез хэдий агуул тоглогч байсан ч түүнийг хатуу шийтгэх хэрэгтэй хэмээн шүүмжилж байна.

Тэрээр 2012 оны дөрөвдүгээр сарын Челсигийн тоглогч Бранислав Ивановичийг мөн л хазаж, найман тоглолт өнжих 10 тоглолт, түүний өмнө 2010 онд Отман Баккалыг мөн л хэмлэж, найман тоглолт өнжих ёстой болж байсан билээ.
Суарезийг ийнхүү давтан хэрэгт нь дэлхий нийтээр шүүмжилж байхад багийнхан нь харин  16-д үлдэхэд үлэмж тус хүргэсэн тоглогчоо үнэнчээр хамгаалж байна. Багийнх нь дасгалжуулагч энэ талаар баримт нотолгоог үзэж байж тайлбар хийнэ. Суарез буруу зүйл хийсэн байлаа ч түүнийг тодорхой хэвлэл, тодорхой хүмүүс дандаа шүүмжлэн буруутгаж байдаг гэж мэдэгдсэн бол багийнх нь ахлагч Диего Лугано Челлиниг эсрэгээр нь шүүмжилж "Та нар юу харсан юм бэ, үнэхээр харсан гэж үү. Тэгвэл түүнийгээ надад үзүүл л дээ. Би юу ч хараагүй. Өнөөдөр та нар юу ч хараагүй. Яагаад гэвэл тийм явдал ерөөсөө болоогүй. Энэ бол Челлинигийн бааш" хэмээн хэлсэн байна.







0 Сэтгэгдэл
Chelliniig hazsan heseg n bur sorvi togtchihson bn sh dee
Хамгийн их уншсан