Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Н.ТӨГСЦОГТ: ТОМ ЗҮЙЛ МӨРӨӨДСӨН. ТҮҮНИЙГЭЭ ЗААВАЛ БИЕЛҮҮЛНЭ

Олимпын өдрөөр олимп, тив, дэлхийн медальтнууд цугларан, цаашдын хөгжил, ирээдүйн чиг хандлагын тухай санаа бодлоо солилцож байх үеэр Лондон 2012 олимпын мөнгөн медальт тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогттой цөөн хором ярилцлаа.

-Олон улсын олимпын өдрийн мэнд хүргэе. Бас төрсөн өдрийн мэнд!

-Баярлалаа. Олон улсын олимпын энэ өдөр 22 нас хүрч байна. Танай сонины уншигчдад бас олимпын өдрийн мэнд хүргэе.
-Олимпын баярын өдөр Лондонгоос медаль хүртсэн үеэ эргээд дурсаач?
-Хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Лондонгийн олимпод оролцох тамирчид  маань талбайд баярын жагсаал хийж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Тэр өдөр би 20 нас хүрч байлаа. Тэгээд 20 настайдаа Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, үе үеийн шилдэг тамирчидтай мөр зэрэгцэн зогсох болсондоо маш их баярладаг. Олимпод Узбекстаны тамирчинг ялж медалийн болзол хангаж байлаа. Олимпын өмнөх томоохон тэмцээнүүдэд оролцож, ихэнхэд нь муу оролцсон ч олимпод бэлтгэл сайн хангасны ачаар медальд хүрч чадсан.  
-Олимпын рингэнд хэдэн тулаан хийсэн билээ?
-Таван тулаан хийж, өөрийнхөө гол өрсөлдөгчдийг бүгдийг нь ялсан. Гэхдээ олимпын аваргын төлөө Кубын тамирчинд ялагдсан. Харин хоёр жилийн дараа зорилгодоо хүрэхийн төлөө одооноос хичээнэ ээ.
-20 настайдаа олимпоос медаль хүртэнэ гэж өмнө нь төсөөлж байв уу?
-2008 онд 16 настайдаа өсвөрийн шигшээ багт байхдаа Азийн хүүхдийн наадамд оролцож, хүрэл медаль авсан. Тэр үед олимпоос медаль авна гэдэг хол санагдаж байсан. Гэтэл түүнээс жилийн дараа гавьяат тамирчин болж, дэлхийн аварга, Азийн аваргаас медаль аваад томчуудтай үзэх болсон. Нэг, хоёр жил гэдэг урт хугацаа мэт боловч энэ бүх зүйл саяхан болоод өнгөрсөн юм шиг л санагдаж байна.
-Таныг мэргэжлийн бокст хүч сорино гэж нэг хэсэг шуугисан. Хоёр жилийн дараа олимп болох гэж байна. Сонголтоо хийсэн биз дээ?
-Тийм бодол байсан ч эцэстээ олимп, дэлхийн аваргад амжилтаа ахиулъя гэж шийдээд Америкаас ирсэн. Хэрвээ 2016 оны олимпод оролцох эрхээ авч чадвал өмнөхөөсөө өндөр амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ. Энэ хоёр жилийн хугацааг ор хоосон өнгөрөөхгүй. Том зүйл мөрөөдсөн. Мөрөөдлөө заавал биелүүлнэ. 

Б.Мөнхбат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан