Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Б.ХҮРЭЛБААТАР: УЛАМЖЛАЛААРАА ХӨГЖИЖ БУЙ ҮНДЭСНИЙ ГАНЦ СПОРТ БОЛ СУР ХАРВАА

Жил жилийн наадам өргөн дэлгэр болж өнгө зассаар байгаа ч эрийн гурван наадмын бай шагнал өдийг хүртэл маргаантай байсаар ирсэн. Морь, бөхийн бай өндөр хэрнээ сураа дутуу байлдаг хэмээн харваачид халагладаг. Тэгвэл энэ жилээс сурын бай шагналыг нэмж морь, бөхтэй дүйцэхүйц хэмжээнд хүргэж байгаа аж. Энэ тухай болон баяр наадмын бэлтгэлийн талаар Монголын сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Урьд жилийн наад­муу­дад сур харвааны бай харьцангуй бага бай­гаа тухай харваачид шүүмж­­лэлтэй хандсаар ирсэн. Харин энэ жилээс нэмэг­дүүлсэн гэж сонслоо?
-Сурын бай шагналын хэмжээ маш бага байсан. Бөх, морь хоёртой харьцуулахад бараг гурав дахин бага. Зөвхөн 2013 оны баяр наадмын төсвийг харахад бөхийн бай шагналд 83 сая төгрөг олгосон байдаг. Мориных бол бараг 100 гаруй сая төгрөг байсан шүү дээ. Тэгэхэд харваачдын байнд 25 сая төгрөг л төсөвлөсөн. Гэтэл харваа нь дотроо гурав, дөрвөн ч төрөл байдаг. Бид энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж ярилцсан. Ерөнхий сайд бидний санал хүсэлтийг нааштай хүлээн авч бай шагналыг нь хоёр дахин нэмэгдүүлж өгөхөөр тогтоол гаргасан. Мөн энэ жилээс сур харваа таван байртай болж байна. Угтаа харваа маань түүхэн уламжлалаа бодсон ч таван байртай байсаар ирсэн. Алунгуа эхийн таван сумны домгийн бэлгэдлээс ч энэ тухай харж болно. Өмнөх жилүүдэд албан ёсны гурван байр шалгаруулж дөрөв, тавдугаар байрын шагналыг онооны шагналаас гаргадаг байсан бол энэ жилээс албан ёсоор таван байртай болно.
Энэ тогтоолоос өмнө буюу 2010 онд гарсан 271 тоот тогтоолоор харваачдын шаг­нал дөрөв, гурав, хоёр сая төгрөг гэж баталсан байдаг. Харин энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын 194 тоот тогтоолоор харваачдын бай шаг­­налын хэмжээг хоёр дахин өсгөсөн.
Тогтоолд тусгаснаар тү­рүү харваач найман сая, хоёрт зургаан сая, гуравт орсон харваач дөрвөн сая, дөрөвдүгээр байрт хоёр сая төгрөг, тавдугаар байр нь 1.5 сая төгрөгийн бай шагнал авахаар болсон. Баяр наадмын комиссоос манай холбоонд энэ жил 51.9 сая төгрөг төсөвлөснөөс 21.5 саяыг нь байндаа зарцуулахаар боллоо. Харин моринд 220 саяыг, бөхөд 85 саяыг төсөвлөсөн байсан. Бай нь хэдий хэр байхыг хэлж мэдэхгүй байна. Наадмын комисс биш салбар хороод энэ асуудлыг бие даан шийдвэрлэдэг.
-Ямартай ч эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураах­гүй гэдэг болж?
-Уг нь тийм. Гэхдээ хүмүүс энэ мэт зүйлээс хараад сурын харвааг нөгөө хоёр төрлөө бодвол хөгжихгүй байгаа гэж ойлгоод байдаг талтай. Сурын спорт асар хурдацтай хөгжиж байгаа. Ер нь, монголчуудын байлдан дагуулал, үүх түүхийг харваачгүй, харваагүйгээр төсөөлөхөд бэрх. Үеийн үед харваачид л Монгол Улсыг нэрд гаргаж байсан. Монголчууд бүгд л харваач улс. Генд нь харвах чадвар суусан байдаг. Хамгийн гол нь харваа маань наадамчин олны нүдэнд дээр ил тод болдог шударга спорт болохоор мөнгөтэй улсын нүдэнд өртдөггүй байх.
-Магадгүй бөх, морь хоёрыг бодвол элдэв бооцоо ороод байдаггүй болохоор цэвэр, шударга болдог байх?
-Зарим хүмүүс ярьдаг л юм, “Танайх харваагаа бөхчилж явуулж болдоггүй юм уу” гэж. Бөхчилж гэдэг нь нэг үгээр хоёр хоёроороо өрсөлдөнө гэсэн үг. Яахав, хоёр хүний тохироог нээж өгч энэ хэлбэрээр өрсөлдүүлж болох ч сур харвааны олон зуун жилийн уламжлалт хэв мая­гийг эвдэж ёстой нөгөө утгаа алдана гээч болно. Ер нь, ам бардам хэлэхэд уламж­лалаараа хөгжиж буй үндэсний ганц спорт бол сур харваа.
-Зарим аймаг сумд сур харвааг баяр наадмаас хасч тэмдэглэдэг. Үүнийг цаашид өөрчлөх үү?
-Бид Ерөнхий сайдтай уулзахдаа графикийн судалгаа хийж үзсэн юм. 1980, 2000-аад оны үед Монгол Улсын хэмжээнд 50 орчим аймаг, сум л эрийн гурван наадмаа цогцоор нь явуулдаг байсан. Харин одоо 200-аад аймаг сум хийж байна. Ер нь, бидний цаашдын зорилго бол 2013 он гэхэд эрийн гурван наадмаа бүх аймаг, сумаараа хийдэг болох юм. Энэ ажлыг хийхэд хөрөнгө мөнгө цаг хугацаа шаардах нь мэдээж. Сурын спорт хөгжихгүй байгаа гол шалтгаан бол хэрэглэл материалын олдоц багатай байгаатай холбоотой. Яагаад гэвэл нэг нумыг зургаан сарын хугацаанд хийдэг. Гар ажиллагаа ихтэй. Мөн нум­ны бэлдэц болох янгирын эвэр­ний олдоц муудсантай ч холбоотой. Янгирын унаад дөр­вөөс таван жил болсон эврээр хийдэг учраас ихэд ховор­дож байна. Тиймээс зах зээлийн судалгаа хийж олон улсаас эврэн бэлдцийг оруулж ирэх судалгаа хийж байна. Энэ ажил эн ондоо багтаад эхэлнэ. Ер нь, 2015, 2016 онд манай нумын үйлдвэрлэл өргөжин тэлнэ. Үүнийгээ дагаад ч үйлд­вэрлэгчид нь олширно. Одоо манайд нум үйлдвэрлэл эр­хэлж буй тав, зургаан хүн л байна.
-Сурын талбайн засвар өчигдрөөс эхэлсэн гэж байна. Хэдий хэр хөрөнгө төсөвлөв, хэзээ дуусах вэ?
-Энэ жил Үндэсний баяр наадмын комиссоос манай сурын холбоонд 38 сая төгрөг төсөвлөсөн. Уг төсвөөр зурхайн асар, бие засах газрын засварын ажлыг зохицуул гэсэн. Яахав, энэ жил хэмнэлтийн жил гээд долоон сая төгрөг л засварын ажилд өгсөн. Гэхдээ улс долоохон сая төгрөг өглөө гээд бид чамлахгүй чанга атгана. Үнэндээ долоон сая гэдэг бүхэл бүтэн талбайн засварын ажилд аманд ч үгүй хамарт ч үгүй гэдэг шиг юм болж байгаа ч харваачдадаа хүсэлт тавьж нэмж хөрөнгө оруулж засварын ажлаа хийж эхэллээ. Тэгэхгүй бол өдийг хүртэл хэдэн харваач маань бие засах газартай ч болж чадахгүй явсаар ирлээ шүү дээ.

-Манайд сурын спортын чиглэлээр хүүхэд залуусыг сургаж бэлтгэдэг төвүүд хэр байдаг юм бол. Үйл ажиллагаа нь тогтмол байж чадаж байна уу?
-Сурын харваа хуучин улирлын чанартай байсан. Харин өнгөрсөн жилээс эхлээд байнгын буюу заалны харваатай болсон. Урьд сургалтын нөхцөл их тааруу байлаа л даа. Наанадаж л анхлан сурч байгаа хүүхдүүд мэргэжлийн нумыг хөвчилж, татаж дийлдэггүй. Тиймээс нум үйлдвэрлэгчидтэйгээ хамтран сургалтын нум олноор хийж байна. Энэ жил л бэлтгэлийн 1000 гаруй нум хөдөө орон нутагт тарсан. Үүнийг дагаад хэчнээн мянган харваач бий болох уу. Одоо бол харваачдын тоо Монголын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй байгаа. Манай холбооны ирээдүйн зо­рилго бол нийт хүн амын арван хувийг сур харваагаар хичээл­лэдэг болгоход чиглэж байна.
-Үндэсний өв соёл гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой ажил болох байх. Гэхдээ олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломж хэр байдаг юм бол?
-Үндэстэн бүхэнд өөр өөрийн уламжлалт харваа гэж бий. Үүнээс нэг дор чуулж цэг мэргэнээ сорих боломж олгодог олон улсын чанартай нэлээн хэдэн уралдаан байдаг. Олон улсад уламжлалт харваа маш хурдацтай хөгжиж эхэлж байна. Магадгүй, 2020 он гэхэд уламжлалт харваа дэлхийн спортын төрөл болон орж болох. Одоо л гэхэд Солонгост жил бүр болдог дэлхийн уламжлалт харвааны наадамд 50 гаруй улс орны 600 гаруй тамирчин оролцож байна. Манайхан тэр тэмцээнд эхний байруудад л өрсөлдөнө үү гэхээс хэзээ ч мултарч байсан удаа­гүй. Тиймдээ ч монголчууд уламжлалт сур харваагаар дэл­хийд дээгүүр амжилт үзүү­лэх бүрэн боломжтой. Улс орнууд ч биднийг хүлээн зөвшөөр­чихсөн. Тэдгээр орон нум сум харваанаас үүдэж Монголын түүхийг судалж байна.
Ер нь, нум харваа гэдэг зүйл монголчуудын байлдан дагууллалд чухал үүрэг гүйцэтгэсэнээс гадна эгэл амьдралынх нь өдөр тутмын хэрэглүүр байсан юм. Ан аваа ч хийнэ, тэмцээн наадаанаа ч хийнэ. Тэр бүү хэл сур харвааны хамгийн хол бай оносон рекорд амжилтыг ч бид эзэмшдэг. Одоо Оросын Эрмитажийн музейд Есүнгэй мэргэний чулуун хөшөө байдаг. 335 алд газар бай оносон гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол одоо ч эвдэгдээгүй дэлхийн хамгийн анхны рекорд байгаа юм. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, академич Лхагвасүрэн гуай эл рекорд амжилтыг Монгол Улс эзэмшдэг тухай олон улсын хуралд хүртэл баталгаажуулсан. Үүнийг дэлхийн олон ч эрдэмтэн судлаачид баталж байна.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан