Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Агуу Месси байгаа цагт Аргентин алзахгүй

Ираны эсрэг тоглолт 0-0-ын харьцаатай бараг л дуусах гэж байхад Мессигийн хийсэн гоол аргентинчуудыг аварлаа. Тийм ч учраас аргентинчууд агуу Месситэй байхад алзахгүй хэмээн түүнээр бахархаж байна. “Бидэнд Месси гэж суут хүн байдаг юм. Азараа тэр Аргентин юм” хэмээн тус багийн дасгалжуулагч Алехандро Сабелла үгээ олохгүй магтаж байна. “Иран үнэхээр чанга хамгаалсан ч Месситэй байхад боломжгүй зүйл гэж үгүй. Хоёр хаалгач байсан ч түүний бөмбөгийг хааж чадахгүй байсан” хэмээн Сабелла нэмж хэлжээ.
Иран-Аргентины тоглолтын 91 дэх минутад  зүүн хөлөөрөө гайхамшигтай мэргэн цохиж оруулсан энэ гоол бол Мессигийн эх орныхоо нэрийн өмнөөс хийсэн 40 дэх гоол юм. Тэрээр ДАШТ-ий өнгөрсөн хоёр тоглолтынхоо талаар “Хэрэв дүгнээд үзвэл бид илүү дээр тоглох боломж байсан. Бид төсөөлж байсан шигээ тоглож чадахгүй байна. Гэхдээ цаг дуусахын алдад гоол хийсэндээ би үнэхээр баяртай байна.  Хүн бүр баярлан, бие биеэ тэврэн авч байхыг харах сайхан байсан. Гайхалтай агшин байлаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан