Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Л.Суарез: Энэ мөчийг л мөрөөдөж байсан юм

Ливерпүүлийн тоглогч Луйс Суарез гэмтлээс эргэн ирмэгцээ Английн эсрэг тоглолтод хоёр гоол хийж, англичуудад чухам хэн нь шилдэг вэ гэдгийг харуулсан. Английг ДАШТ-ээс мултарч болзошгүй эгзэгтэй байдалд оруулж орхисон хоёр гоолдоо тэрээр туйлын сэтгэл хангалуун байгаа нь тоглолтын үеэр гаргасан сэтгэл хөдлөлөөс, тоглолтын дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаас ч ил харагдаж байв.
Энэ хоёр гоол түүний сэтгэлийг тэгтэл хөдөлгөсөн шалтгааныг сэтгүүлчид асуухад Л.Суарез “Би үүнийг л мөрөөдөж байсан юм. Хүсч мөрөөдөж байсан энэ мөчийг үзээд үнэхээр баярлаж хөөрлөө. Намайг шархлуулсан тэр бүх шүүмжлэлийн хариуд би энэ гоолыг хийлээ” хэмээн өнгөрсөн улирлуудад түүнийг чиглэсэн англичуудын уул овоо шиг их шүүмжлэлийн хариуд бяцхан өшөө авснаа нулимс дуслуулан байж мэдэгдсэн юм.
Арьс өнгөний үзэл гаргасан, эсрэг тоглогчтойгоо зохисгүй харилцсан гээд олон янзын шалтгаанаар англичууд Л.Суарезийг шүүмжлэлээр булж байсан. “Энэ тоглолтоос өмнө миний талаар ярьж инээж байсан хүмүүс одоо яаж байгааг харах юмсан” гэж хэлэхээ ч тэр мартсангүй.  
Өнгөрсөн долоо хоногийн сонирхол татсан тоглолтуудын нэг Англи-Уругвайн учраанд Стивен Жерардын алдаа Суарезийг гоол хийхэд тусласан юм.  Хэдийгээр Суарез англичуудаас өшөөгөө авч байна гэж хэлсэн ч нэг багийн хамтран зүтгэгч Стивен Жерардын хувьд өөр бодолтой байгаа аж. Түүний тухай хэлэхдээ “Тэр бол надтай талбай дээр таарсан хамгийн шилдэг тоглогч. Өнөөдөр тэр азгүйтсэн ч гэлээ үүнээс болж сэтгэлээр битгий унаасай гэж хүсч байна. Тийм ч учраас би түүнд “Тоглолтыг март. Чи хамгийн шилдэг. Урагшаа залуу минь” гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан