Эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэг хэн хүний хувьд хамгийн бахархалтай хэрэг. Ялангуяа олон улсын тавцанд төрийн дууллаа эгшиглүүлээд зогсох нь тамирчин хүний хамгийн том бахархал. Бразилийн хөлбөмбөгийн од Неймар Мексиктэй тоглохын өмнө төрийн дууллаа дуулж зогсохдоо нулимс унагаж байгаа харагдсан бол Зааны ясан эргийн тоглогч Серей Дай бүр нулимс асгаруулан уйлж, сэтгэлийн хөдөлгөөндөө хэт автжээ.
Дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа түүнд эх орныхоо нэрийн өмнөөс ийн тоглох гэж байгаа нь үнэхээр бахархалтай санагдсан учраас сэтгэлээ барьж дийлээгүй гэдгээ тоглолтын дараа ярьсан байна. Сэтгэл нь хэт хөдөлсөн түүнийг багийнхан нь тоглолтын өмнө тайвшруулах гэж оролдсон ч тэрээр тоглолтын туршид тайван бус байгаа нь анзаарагдсан юм.
Зааны ясан эргийн баг Колумбтай тоглож, 2-1-ээр хожигдсон юм.