Дэлхийн топ модель Жизель Бундхен эх нутагт нь зохион байгуулж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д тэргүүлж, дэлхийн аварга болсон багт цомыг нь гардуулан өгөх гэнэ.
Уламжлал ёсоор дэлхийн аваргын цомыг зохион байгуулагч улсын Ерөнхийлөгч юм уу ФИФА-гийн тэргүүн гардуулдаг. Гэвч Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф хэтэрхий их мөнгөөр ДАШТ зохион байгуулсан гэдэг шүүмжлэлийг ард түмнээсээ хүлээж байгаа учраас нэр хүнд нь унасан байгаа. Харин ФИФА-гийн тэргүүн Зепп Блатерын хувьд авлигын хэргээр мөн л нэр хүнд нь сэвтсэн учир Бразиль гаралтай гоо бүсгүй Жизель Бундхенээр цомоо хүргүүлэх нь нэрэнд цэвэр гэж үзсэн бололтой. Хэрэв энэ үнэн бол ирэх сарын 13-нд Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий хаалтын ёслолд Жизель Бундхен аваргуудын цомыг гардуулах нь ээ.