Английн эсрэг тоглохдоо ялалтын хоёр гоолыг хийсэн Луйс Суарез хувцас солих өрөөнөөс эхнэр хүүхэддээ видео мэндчилгээ твиттерээр илгээжээ. Түүний хоёр гоолын ачаар баг нь хэсгээс гарч, 16-д үлдсэнд хязгааргүй их баярласан тоглогч сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан юм. Өвдгөндөө мэс засал хийлгэснээс хойш анхны тоглолтдоо ийнхүү том гавьяа байгуулсан Суарез видео мэндчилгээндээ “Би үнэхээр жаргалтай байна. Ягаад гэвэл бид энэ тоглолтод итгэмээргүй ялалт байгууллаа. Энэ мөчид энэ дэлхийн хамгийн сайхан зүйл болсон эхнэр, хоёр хүүхэддээ баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн Уолтер Феррейрагүйгээр би энд ирэхгүй л байх байлаа” хэмээн хэлжээ. Тэрээр бас тоглолтын үеэр сэтгэл хөдлөлөө хэтэрхий хүчтэй илэрхийлсэндээ уучлал хүссэн байна.