Энэ жилийн ДАШТ-ий хамгийн алдартай гоолыг Голландын Робин Ван Перси хийсэн. Тэрээр үнэхээр л "нисдэг Голланд" гэдгээ баталж, Испанийн хаалганд толгойгоороо бөмбөг мөргөн гоол оруулсан нь одоо төрөлх Голландад нь жинхэнэ од болж байна. Түүний нисэлтийг дуурайгсад шалаар нэг хөглөрсөн зургаа олон нийтийн сүлжээгээр "#Persieng" буюу Персидэх гэсэн хаштагтайгаар цацаж байгаагийн дотор Ван Персигийн 93 настай өвөө хүртэл ач хүүгээ дуурайх гэж оролджээ. Тэрээр Ван Персигийн нисдэг техник өвөөгөөс нь удамшсан юм шүү гэдгийг харуулах гэсэн бололтой зочны өрөөнийхөө шалан дээр хэвтэж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
Түүнээс гадна Лондон дахь Нидерландын Элчин сайдын яамныхан Ван Персигийн алдартай үсрэлтийг мөн л дуурайх гэж оролдсон нь энэ.