Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Шумахер нүдээ нээн амьсгалж эхэлжээ
Формула -1-ийн долоон удаагийн аварга домогт нисэгч Михаэль Шумахер комоос гарч, ухаан орлоо гэж vesti.ru мэдээллээ. Тамирчин францын Греноблийн эмнэлгээс гарч швейцарийн Лозанн дахь сувилалд байгаа юм. Түүний ухаан орсныг зөвхөн түүний бишрэн шүтэгчид төдийгүй авто спортынхон бүгд баяртай хүлээн авч байна. Осолд орсныхоо дараа хэд хэдэн мэс засалд орж хагас жилийн турш ухаангүй байсан Шумахер саянаас нүдээ нээж, өөрөө амьсгалж дуу чимээ мэдэрч эхэлсэн байна.
Эмч нар түүний эрүүл мэндийг тогтвортой байна гэж байгаа гэнэ. “Энэ мэдээллийг гуравдагч хүнээс сонслоо. Үнэхээр ийм бол маш сайн. Энэ бол авто спортын ертөнцөд маш чухал мэдээ. Бид түүнийг өдөр бүр бодож, түргэн эргэж жагсаалдаа ороосой гэж байгаа. Түүний төлөө, гэр бүлийнх нь төлөө өдөр бүр залбирч байна” гэж “Формула-1”-ийн нисэгч байсан Герхард Бергер хэлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол Шумархерийн бие хэвийн байдалд ортлоо нэлээд хэдэн жилийн сувилгаа шаардах юм байна. Гэхдээ түүний гэр бүл, найз нөхөд нь итгэл найдвараа алдаагүй байна.
Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уулын цанаар гулгаж байгаад тархиндаа хүндд гэмтэл авсан юм. Тамирчин Греноблийн эмнэлэгт ухаангүй ирж мэс заслын дараагаар комд орсон юм.

0 Сэтгэгдэл