Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хятадад ДАШТ-2014-ийн ялагчийг панда баавгайгаар таалгахыг хориглолоо

Бразильд болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хаанахын аль баг түрүүлэхийг урьдчилаад мэдчих юмсан гэж хэн хүнгүй бодож байгаа. Зарим нь бүр бооцоо тавьсан болохоороо ч байж мэдэх.
Хар цагаан өнгөтэй энэ эгдүүтэй амьтан өмнө нь тавьсан багуудын бэлгэ тэмдэг, улс орны далбаанаас  сонгон зааж аль нь ялахыг урьдчилан таадаг учраас хүмүүс хэний баг аварга болохыг таалгах гэж түүн рүү хошуурч байгаа нь түүний сэтгэл зүйд, улмаар эрүүл мэндэд нь  муугаар нөлөөлнө гэж малын эмч нар үзсэнээс үүнийг нь хориглосон байна.
Ийнхүү тус улсын эрх баригичд өөрийн орны бэлгэ тэмдэг болсон энэ амьтнаар тэмцээний ялагчийн тухай таавар таалгахыг хориглолоо гэж The Wall Street Journal-д бичжээ.
Нэгэнт ийм шийдпвэр гарснаар аргаа барсан хөлбөмбөгийн хорхойтнууд одоо өөр амьтнаар орлуулах гэж яст мэдхийд хандах болсон гэнэ. Гэхдээ тэдний “үзмэрч” яст мэдхийн ид шид нь хараахан батлагдаагүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан