Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Аль хэсэгт, ямар баг тэргүүлэх вэ




32 баг, 64 тоглолт, 31 өдөр, нэг цом. Дэлхийн аварга эцэст нь ингээд эхэллээ.  Сао Пауло дахь Кориантисын цэнгэлдэх хүрээлэнд Бразиль-Хорватын тоглолтоор эхлэсэн ДАШТ-д аль улсын багууд амжилттай оролцох нь сая сая хөгжөөн дэмжигчийн ярианы сэдэв болж буй.
Ингээд Английн хөлбөмбөг тайлбарлагч, нэгэн цагт тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч байсан алдарт тамирчин Гари Линекер ДАШТ-ийн найман хэсэгт ямар баг өнгөлөхийг хэрхэн тааварласныг хүргэе.





А хэсэг

Бразиль, Хорват, Мексик, Камерун

Бразиль аймаар биш боловч бас л төвөгтэй хэсэгт орсон. Одоогийн Мексикийн баг тийм ч хүчтэй биш. Камеруны баг ч бас өөртөө төдий л итгэлтэй биш байгаа учраас төдий л амжилт үзүүлэхгүй болов уу. Харин Хорват бол Европын сайн багуудын нэг. Реал Мадридын Лука Модричийг бид бүгд мэднэ. Тиймээс тэднийг ялахад амар биш.  
Энэ хэсэгт Бразиль тэргүүлнэ. Харин тэдэнтэй хамт хэн цаашаа явах вэ гэдэг дээр Хорват-Мексикийн хэн хожихоос шалтгаална. Гэхдээ би хувьдаа Хорватыг гэж бодож байна.


В хэсэг

Испани, Нидерланд, Чили, Австрали

Гайхалтай хэсэг. Үнэхээр хүчтэй. Хэсгийн эхний тоглолт гэхэд 2010 оны финалд үлдсэн Испани-Нидерландын тоглолтоор эхэлнэ. Чили заримдаа гоё тоглолт үзүүлдэг ч Испани тэднээс маргах аргагүй хүчтэй. Тиймээс хэсгийг Испани тэргүүлж, Ван Гаалын тусламжтайгаар Нидерланд хэсгээс гарна гэж найдаж байна.

С хэсэг

Колумб, Грек, Зааны ясан эрэг, Япон

Таамаглахад бэрх хэсэг. Колумб маш техник сайтай, бөмбөгөө хадгалж чаддаг. Харин Зааны ясан эрэг сайн тоглогчидтой. Яаяа Туре, Д.Дрогба гээд дэлхийн шилдэг тоглогчидтой. Японы баг цаг үргэлж л өсч дэвжиж байдаг. Өрсөлдөгчдөө багагүй төвөг учруулах байх. Харин Грекийг бол би ерөөсөө дэмжихгүй. Тэгэхээр Яаяа Туре Зааны ясан эргийг хэсгээс сугалаад гаргаад ирэх байх. Харин тэдэнтэй Колумб нэгдэж магадгүй юм.

D хэсэг
Уругвай, Англи, Итали, Коста Рика

Энэ хэсэгт орсондоо англичууд бид айдастай байгаа нь үнэн. Англи хэсэгтээ нас ахиж яваа Итали болон Луис Суарез, Диего Форлан, Эдинсон Кавани зэрэг голлох тоглогчдоосоо бүрэн хамаарсан Уругвайн багтай таарсан. Хэрэв энэ хоёрыг ялж чадвал, үлдсэн нь үнэндээ сул. Гэхдээ Коста-Рика тийм ч муу баг биш. Өрсөлдөгчөөсөө хэдэн оноо салгаж дөнгөнө. Ингээд хэсгээс Англи гарна гэдэгт би итгэлтэй байна. Манайхтай хамт Итали хэсгээс гарах байх. 

Е хэсэг
Швейцарь, Франц, Гондурас, Экуадор

Францын хувьд үнэхээр ашигтай хэсэг. Хэрэв Самир Насри мэтийн тоглогчдоо орхих юм бол багаа сайн бүрдүүлж чадна. Реал Мадридын довтлогч Карим Бензема зэрэг авьяаслаг тоглогч бий. Тиймээс Франц хэсгийг тэргүүлнэ гэж итгэх хэрэгтэй. Харин бусад багийн тухайд Гондурасыг хол явна гэж найдах хэрэггүй. Харин түүний оронд Эквадорын баг хамаагүй сайн. Гэхдээ тэд нутаг дээрээ л сайн тоглодог болохоор Бразильд давуу талаа харуулж чадахгүй. Тиймээс би л хувьдаа хамаагүй зохион байгуулалттай, нэг хоёрын зэргийн сайн тоглогчтой Швейцарийг дэмжинэ. 

F хэсэг
Аргентин, Босни, Нигери, Иран


ДАШТ-ий аварга болох магадлалтай багуудын нэг Аргентин энэ хэсэгт орсон. Түүхээс харвал Өмнөд Америкийн багууд тивдээ болсон ДАШТ-д түрүүлдэг. Өнөө цагийн хамгийн агуу тоглогч Лионел Месси Аргентинд байна. Тэр мэдээж дэлхийн аварга болохыг асар их хүсч байгаа нь ойлгомжтой. Түүний насан дээр Диего Марадона бас дэлхийн аварга болж байсан билээ.
Босни Герцеговин сайн баг. Тэдний Манчестр Ситигийн Эдин Джеко бол алтан гутлын эзэн ч байж болохоор тоглогч. Дараа нь Африкийн аварга болсон Нигерийн баг байна. Иранд найдлага тавиад хэрэггүй. Тэгэхээр Аргентин хэсгийг тэргүүлж, Нигери хэсгээс гарах биз ээ.

G хэсэг
Герман, Португали, Гана, АНУ


Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн нээлттэй хэсэг. Герман шинэхэн хүч сэлбэсэн учраас хүчтэй байна гэж найдаж байна. Ганагийн хувьд маш сайн тоглогчидтой, зохион байгуулалт сайтай баг.
Португалид Кристиану Рональду байна. Дэлхийн шилдэг тоглогч болсон энэ хөлбөмбөгч магадгүй Португалийн ДАШТ-д авсан бүх гоолыг бараг ганцаараа оруулж байсан. АНУ-ын хувьд сүүлийн үеийн олон улсын тэмцээнд сайн үзүүлэлттэй байгаа. Гэхдээ миний хувьд Германыг тэргүүлж, Португали араас нь хэсгээс гарах байх гэж таамаглаж байна.

H хэсэг
Бельги, Алжир, Орос, Өмнөд Солонгос

Хамгийнүзүүштэй, сонирхолтой хэсэг. Мэдээж Бельги хамгийн сайн нь. Энд Эден Хазард, Винсен Компани зэрэг дэлхийн хэмжээний тоглогчид байна. Хамгаалалт сайтай. Харин тэдэнтэй хамт аль баг хэсгээс гарах вэ гэдэг харин хэцүү асуулт. Дөрвөн жилийн өмнө Английн багийг дасгалжуулж байсан Фабио Капеллог Оросын баг хөлсөлж авсан. Тиймээс Бельги тэргүүлж, Орос хоёроор гарах биз ээ.  

0 Сэтгэгдэл
Nederland 5-1 Spain. Мөн таамаглаваа хахахахахаххаах
Хамгийн их уншсан