Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Х.ЦАГААНБААТАР: ЖҮДО БӨХ ОЮУНЫ ТЭНХЭЭТЭЙ БОЛГОДОГ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга тамирчин Х.Цагаанбаатартай бэлтгэлийнх нь үеэр цөөн үг солилоо. Тэрээр “Монгол жүдо 2020” төслийг нээж, Увс аймагт ажиллаад иржээ.

-2020 оны олимпын багийг одооноос бэлтгэхээр болоод бүх суманд жүдогийн дэвжээ байгуулж, Увс аймгаар яваад ирж. Та ч бас төрсөн нутгаасаа эхэлсэн үндэсний томоохон төсөлд оролцлоо...?
-“Монгол жүдо 2020” төслийг холбооноос маань санаачлаад ирээдүй болсон залуус хүүхдүүдийг дэм­жихээр бүх сумыг жүдогийн дэвжээтэй болгохоор зорьж байна. Энэ ажлыг Увс аймгаас эхэллээ.
Монголын жүдогийн хол­бооны тэргүүн дэд ерөн­хийлөгч, Монгол Улсын ерөн­хий прокурор Дорлиг­жавын санаачилгаар эхлүүл­сэн энэ ажлыг эхлүүлээд ирлээ. Жүдог сонирхож хичээллэж байгаа хүүхдүүд албан ёсоор дэвжээ, кимонотой болж, Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн багш нартай тэднийг дасгалжуулахаар боллоо. Нутгийн ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Жүдо бол хүүхэд залууст асар том хүмүүжил, соёл, ах захаа хүндлэх боловсрол олгодог учраас үүнийг хөдөө орон нутагт түгээх зорилготой.
-Жүдо бол манай улсын хувьд тэргүүлэх спорт. Хөдөө сумдад жүдог сонирхон хичээллэдэг хүүхдүүд хэр их байна вэ?
-Маш их байна. Нэг суманд хамгийн багадаа 30-40 хүүхэд хичээллэж байна. Увс аймгийн Баруунтуруун суманд гэхэд 60 гаруй хүүхэд жүдогоор хичээллэж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн сайхан дэмжиж байна. Дэвжээгүй, өмсгөлгүй хэсэг хүүхдүүд хичээллэж байгаад тэр дутагдалтай зүйлийг нь өгчихөөр илүү урам орон хичээллэж байна билээ. Жүдо бол хүүхдэд биеийн хүч өгөхөөс гадна оюуны тэнхээ суулгадаг. Жүдогоор хичээллэсэн хүүхэд амьдрал дээр шийдвэр гаргах мөчтэй тулгарахаараа шантарч халгадаггүй. Тийм тэсвэр тэвчээрийг өгдөг юм л даа. Мөн дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сард гаргасан олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох зарлиг гарсан. Үүнтэй хол­боотойгоор хүүхдүүд спортыг их сонирхдог, хичээл­лэдэг болсон байна.
-Сумдад дэвжээ байгуу­лах заал хэр хүрэлцээтэй байна вэ?
-Увс аймгийн сумдын нутгийн зөвлөл заалны асуудлыг хариуцаж байгаа. Нутгийн зөвлөлийнхөн нь ингэж санаачилга гаргаж, дэмжиж байгаа учраас Увсын хүүхэд, залуус их азтай байна.
-Таны хувьд бэлтгэлийн нэг жүдогиг хэр удаан өмсдөг вэ?
-Хүүхдүүдийн хувьд жүдоги нь хурдан багадчихгүй л бол нэг жилээс жил хагас өмсчихдөг. Бид нарын хувьд өглөө оройгүй бэлтгэл хийдэг учраас хурдан муудна. Тэмцээний хоёр, бэлтгэлийн хоёр жүдогитой бол жил гаруй болно. Олон угаагаад өнгө нь гандчихвал өсч болохгүй.

0 Сэтгэгдэл
ene teneg zaluu
за чам шиг тэнэгийн оюуны тэнхээ гэж юу байдгыг мэдэхгүй юмаа ном уншиж үзсэн боловуу чи
OO BAS IKH BIEE TOOGOOD ZUB YABJ CHADAHGUI BAIGAA UG NI IIM NER HUNDTEI BOLCHIHOOD BIEE GOE ABCH YABIBAL ZUGEER DEE DAANCH ARAATAN CHIG TUUHII MAH IDEED YADAJ AYATAIHAN IDEHGUI NOHOI CHIG IDEED
UG NI SAIN ZALUU DAANCH ARAATAN BOLOOD BAIGAA TUUHII MAH IDEED
Хамгийн их уншсан