Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Зохион байгуулагч орон нээлтийн тоглолтдоо хэзээ ч хожигддоггүй

Нэг ийм бичигдээгүй хууль хөлбөмбөгт бий. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй орон нээлтийн тоглолтдоо хэзээ ч хожигддоггүй.
-20 удаагийн ДАШТ-ий түүхийг харвал 14-т нь зохион байгуулагч орон ялж, үлдсэн зургаад нь тэнцсэн байдаг.  Жишээлбэл, 1950 оны ДАШТ-аар зохион байгуулагч Бразиль Мексикийг 4:0 харьцаатай буулган авч байлаа.
Тэгвэл энэ удаа ч Бразиль-Хорватын хооронд болсон нээлтийн тоглолтоор зохион байгуулагч орон 3:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Бразилийн шигшээ багийн бусад ДАШТ-д гаргасан амжилтаас товч дурдвал:
-Хамгийн сүүлийн 12 ДАШТ-ий нээлтийн тоглолтын наймд нь нэг гоол орж байжээ.
-Энэ жил Бразиль 20 дахь ДАШТ-дээ оролцож байна. Хөлбөмбөгийн бүх дэлхийн аваргад оролцож, таван удаа алтан цом авснаараа тус улстай зүйрцэх баг байхгүй билээ.
-Тэд 20 удаа ДАШТ-д оролцохдоо ихэнх тоглолтдоо /67/ хожиж, хамгийн олон буюу 210 гоол оруулсан амжилтаараа мөн нэгдүгээр бичигддэг.
-Сүүлийн есөн ДАШТ-ий статистикаас үзвэл Бразиль найман тэмцээндээ хэсэгтээ тэргүүлсэн байдаг.
-2006 онд Бразиль Хорваттай таарах үед 1-0-оор хожиж байсан билээ.
Түүхэн статистикийг харсан ч, багийнх нь амжилтыг зэрэгцүүлсэн ч энэ удаагийн нээлтийн тоглолтоор Бразиль ялах нь хэзээнээсээ тодорхой байсан гэхэд буруудахгүй биз ээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан