Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хөлбөмбөгийн хорхойтон чемоданд нуугдаж Бразил орох гэжээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Бразилийн шигшээ багийн хөгжөөн дэмжигч нэгэн эр тэмцээн үзэхийн тулд чемоданд сууж тус улс руу нисэх гэж байгаад онгоцны буудалд баригджээ. Онгоцны буудлын ажилтан тэр чемодан нэг л ер бусын хүнд байгааг анзаарч шалгахаар шийдсэн байна. Тэгээд чемоданы эзнийг хайрцгаа нээхийг шаардахад  мань хүн гарч иржээ.
Босни болон Герцеговины нийслэл Сараево хотод Бразил руу нисэх бүх тасалбар дууссан байсан болохоор тэд эцсийн аргаа хэрэглэн чемоданд нуугдаж нисэхийг оролдсон нь энэ гэж тайлбарлажээ. Тэр бас өөрийгөө Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигч болохоор ямар ч аргаар хамаагүй тэр тоглолтыг үзэхээр шийдсэнээ ч хэлж.
Харамсалтай нь тэрээр энэ удаа ямартай ч Бразил орж чадахгүй болсон байна.

0 Сэтгэгдэл
том тэнэгтжээ
Хамгийн их уншсан