Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Анод”-ын Н.Даваа ба бүсгүйчүүд

Сураг алдарсан Иргэний хөдөлгөөний нам гэнэт амь оров. Тэгэхдээ бүр бүтэц, бүрэлдэхүүн нь эрс өөрчлөгдөн сонгуульд хүч үзэх юм гэнэ. Анх жагсаал, хөдөлгөөнөөс байгуулагдаж үүссэн эл намынх нь дарга нар өөр бусад нам руу урваад талийж өгсөн. Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намд орж, М.Ичинноров хэсэгтээ л МАН-д толгой хоргодож байснаа гэнэт муу хүмүүстээ хамт яваагаа ухаарч МАХН руу урваад байгаа. Тэгвэл Иргэний хөдөлгөөний намдаа бууриа сахиж үлдсэн “Анод”-ын Н.Даваагаар толгойлуусан эмэгтэйчүүдийн нам болжээ. УИХ-ын бүх тойрогт нэр дэвшүүлж өрсөлдөх гэнэ. Нийт нэр дэвшигчдийн 90 нь эмэгтэйчүүд байх юм гэсэн. Тэр эмэгтэйчүүд нь хатуу гишүүнчлэлтэйгээр ИХН-д ороогүй гэж тайлбарлав. Ямар ч байсан жендер судлаач Д.Сүхжаргалмаа, “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа нар Н.Даваа даргадаа хань болж буй аж.   

Б.Энхзаяа

2 Сэтгэгдэл
Ном авая аа
Зөв хө дэмжиж байна.Танай намын байр хаана байдагийн очиж уулзмаар бна.
Хамгийн их уншсан