Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хөл бөмбөгийн ДАШТ-ний хамгийн залуу тамирчид
Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй спор Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Бразильд эхлэх гэж байна. Ямар улсын баг түрүүлэх бол, аль багийн хэн ямар амжилт үзүүлэх бол хэмээн сэтгэл догдлон хүлээж байгаа хөгжөөн дэмжигчдэд зориулан энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа хамгийн залуу хөлбөмбөгчдийг танилцуулж байна.
Хаалгач
Энэ удаагийн ДАШТ-д орж байгаа тамирчдаас хамгийн залуу хаалгач нь Грекийн шигшээ багийн хаалгач Стефанис Капино энэ оны гуравдугаар сарын 18-нд 20 нас хүрсэн юм байна. Тэрээр хамгийн залуу хаалгачаас гадна, 196 см өндрөөрөө энэ удаагийн тэмцээнд хамгийн өндөр хаалгачийн нэг болж байна.
Капино анх сонирхогчийн “Аэтос” клубт орсноор хөл бөмбөгийн ертөнцөд хөл тавьсан. 2007 оны зургадугаар сард 13 настайдаа анхны мэргэжлийн гэрээгээ 17 мянган еврогоор байгуулж байж.
2011 оны есдүгээр сард “Атромитоса” багтай хийсэн тэмцээнд багийнхаа хаалгачийн сэлгээний тамирчнаар гарч байсан. “Панатиаикоса” багтай тоглоход тэр 17 нас 6 сартай байж хамгийн залуу хаалгач гэгдэж байсан юм. 2011 оны арваннэгдүгээр сарын 15-нд 17 нас 241 хоногтойдоо Үндэсний шигшээ багийн хаалгачаар Румыны шигшээ багтай тоглож байжээ. Тэрээр энэ удаа 13 дугаартай тоглоно.
Хамгаалагч
ДАШТ-ын энэ удаагийн тэмцээний хамгийн залуу хамгаалагч Английн шигшээ багийн хамгаалагч Люк Шоу яг тэмцээн эхлэхийн өмнөхөн 19 нас хүрч байгаа.
Тэрээр хөл бөмбөгт бүр 8 настай байхдаа залуучуудын “Саутгемптона” академиас эхэлсэн. Залуучуудын нөөц багт орж “залуу Гарет Бейл” гэсэн нэр авч байж. 2012 оны нэгдүгээр сард ерөнхий дасгалжуулагч Найжел Эдкинс залуу хамгаалагчаа хэзээ ч худалдахгүй гэж мэдэгдсэн. 2012 оны арваннэгдүгээр сард лигийн ттэмцээнд “Вест Бромвич Альбион” багийн эсрэг тоглолтод Дэнни Фоксийн сэлгээнд гарч байсан. 2013 онд Английн шигшээ багт орж 21 нас хүртлээ тоглох болсон. Өнгөрсөн гуравдугаар сард анх удаа Данийн багтай тоглосон. Түүнийг “Челси” 4,0 сая фунт стерлингээр авах гэж байгаа гэсэн яриа байгаа ч түүнийг худалдахыг хүсэхгүй байгаа гэсэн яриа бий.
Хагас хамгаалагч
Энэ тэмцээний хамгийн залуу хагас хамгаалагч нь Хорватийн Матео Ковачич нэг сарын өмнө 20 нас хүрсэн. Эцэг эх нь 1991 онд Австри явсан ч Матео 13 насандаа Загребт ирж хөлбөмбөгийн “Динамо” академид элссэн. 2009 онд хөлөө хугалж нэг жил завсарлаад 2010 оны тавдугаар сард залуучуудын “Сплит” багийн эсрэг талбайд гарсан.
2010 оны арваннэгдүгээр сард Ковачич Хорватын аварга шалгаруулах тэмцээнээр “Хрватски Драговоляц” багийн эсрэг тэмцээнд анхны гоолоо оруулсан. 16 нас 198 хоногтойдоо хорватын лигийн хамгийн залуу хүний хийсэн гоолын эзэн болж байлаа.
2013 оны гуравдугаар сард үндэсний шигшээ багтаа орсон. Хорватын сэтгүүлчид Ковачичийг “Шинэ Марадона” буюу “Шинэ Месси” хэмээн нэрлэдэг.
Довтлогч
ДАШТ-2014 тэмцээний хамгийн залуу довтлогч Камеруны шигшээ багийн тамирчин Фабрис Олинга Эссоно өнгөрсөн тавдугаар сард 18 нас хүрсэн. Тэр камеруны Самуэл Это’O сангийн дэргэдэх хөлбөмбөгийн сургуульд сурсан. 2009 онд Испанид очиж залуучуудын “Мальори” академид элссэн байна. Хоёр жилийн дараа скаутын “Малаги” багт оржээ.
2012 оны наймдугаар сард “Малаги” баг “Сельта”-г хожсон байна. Олинго Испанийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу гоолын эзэн болсон. 2012 оны аравдугаар сараас тэрээр Камеруны шигшээ багт тоглож эхэлсэн. Энэ багт хамгийн анхны гоол нь Кабо-Верде багийн эсрэг хожлын гоол байсан.

0 Сэтгэгдэл