Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА-гийн томоохон ивээн тэтгэгчид 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катар авахдаа авлига өгсөн байж магадгүй гэгдэж буйг мөрдөн шалгахыг уриаллаа.
ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг 2010
онд Катар хэдэн сая доллароор авсан байж магадгүй гэж энэ сарын 1-нд
Британийн "The Sunday Times" сонин мэдээлсэн юм.
Уг мэдээлэлд
дурдсанаар, тухайн үед ФИФА-гийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг байсан
Мухамед Бин-Хамман санал худалдаж авахын тулд Африкийн хөл бөмбөгийн
холбооны удирдлагуудад таван сая доллар өгсөн байж болзошгүй.
ФИФА-гийн
ивээн тэтгэгчдийн зарим нь, тухайлбал, "Sony" болон "Adidas" компани
өчигдөр мэдэгдэл хийхдээ, "Авлигатай холбоотой энэ хэргийг ФИФА зохих
ёсны дагуу шийдвэрлэж, шуурхай, бүрэн мөрдөн шалгана гэдэгт бид найдаж
байна" гэжээ.
Катарт 2022 орны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг өгсөн
үйл явцыг ФИФА-гийн Ёсзүйн хороо мөрдөн шалгасныхаа дараа удалгүй
хариугаа мэдэгдэх юм.