Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилготой автомашингүй энэ өдөр НЗДТГ, ССАЖЯ-наас “Улаанбаатар Марафон-2014” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан юм.
Чингисийн талбайд нээлтээ хийснээр тамирчид гараандаа гарсан бөгөөд марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр хүч сорив. Тодруулбал марафонд 18-аас дээш насны гүйлтээр тогтмол хичээллэгсэд хагас марафон буюу 21 км 975 метрийн зайд, бүтэн марафонд 42 км 195 метрийн зайд тамирчид уралдсан юм. Тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсын тамирчид оролцсоноороо онцлогтой болов. Сонирхогчдын гүйлтэд 17, 18-35, 36-49, 50-иас дээш насныхан 4000-8000 метр хүртэлх зайд гүйлээ. Харин гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1500 метрийн зайд уралдав.