Энэ оны нэгдүгээр сараас эхэлж оюутнууд сар бүр 70200 төгрөг гар дээрээ авч буй. Энэ мөнгөтэй холбоотой элдвийн асуудалд цэг тавихаар БСШУ-ы сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд оюутнууд хэл амгүйхэн шиг мөнгөө гар дээрээ авдаг болсон. Харин сүүлийн үед дөрөв, тавдугаар сарын мөнгө орж ирсэнгүй гэж гомдоллох оюутны тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болсон гэнэ. Энэ талаар БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнээс нь тодруулахад “Оюутнууд 70200 төгрөгөө сар бүр авна гэж ойлгоод байх шиг байна. Анхнаас нь улирлаар нь олгох нь зүйтэй юм байна гэдэгт санал нэгдсэн болохоор улирал, улиралд нь олгосон. Дөрөв, тав, зургадугаар сарын 70200 төгрөгийг энэ сарын сүүлээр Сургалтын төрийн сан сургууль тус бүр рүү нь шилжүүлэхээр болсон” гэж хариуллаа.