Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулиуд төгсөх шалгалтаа өөрсдөө зохион байгуулна

Элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө ерөнхий боловсролын сургуулийн  бага, суурь, бүрэн дунд буюу V, IX, XI ангийнхны төвшинг тогтоох зорилгоор төгсөх шалгалт авдаг уламжлалтай. Мөн өмнөх жилд хангалтгүй буюу 0-59 гэсэн үнэлгээтэй суурь, бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй иргэд тухайн хичээлийн жилийн эхэнд өргөдлөө харьяа газрынхаа боловсролын үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газарт гаргаж өгөх ёстой юм байна. Зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд төгсөх шалгалтад орж болдог аж. Одоогоор хэчнээн хүн дээрх өргөдлийг гаргасан талаархи нарийн тоо гараагүй байна.

Бага боловсрол эзэмшигч монгол хэл, математик, англи хэлний хичээлийн агуулгаар гурван шалгалт өгөх бол суурь боловсрол эзэмшигч монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/, математик, физик, химийн хичээлийн агуулгаар дөрвөн шалгалт өгнө. Харин бүрэн дунд боловсрол эзэмшигч монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/, математик, сонгон судалсан хичээлийн агуулга /англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг/-аар гурван шалгалт өгөх юм байна. Бага боловсролын төгсөх ангийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут, суурь, бүрэн дунд боловсролын шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут байх аж.

Өмнө нь тухайн сургуулийн багш нар анги дэвших болон төгсөх шалгалтаа өөрсдөө янз бүрийн төвшинд зохиогдсон тест, даалгавраар авдаг байсан бол өнгөрсөн жил Боловсролын үнэлгээний төв туршилт байдлаар зохион явуулсан. Гэхдээ тус төв тийм ч айхтар үүрэгтэйгээр оролцоогүй. Учир нь,  төгсөлтийн шалгалтыг тухайн сургууль, орон нутгийн Боловсрол, соёлын газар нь хариуцаж явуулсан. Боловсролын үнэлгээний төвийнхний хувьд зөвхөн дүн мэдээлэлтэй нь холбоотой асуудалд анхаарлаа хандуулж үнэлэлт, дүгнэлт өгсөн байдаг. Тиймээс энэ жил сургуулиуд өнгөрсөн жилийнхтэй адил өөрсдөө шалгалтаа зохион байгуулах юм байна. Энэ жил хэдийд шалгалтдаа авах болсон талаар БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодруулахад “Төгсөх шалгалтыг энэ сарын сүүлийн долоо хоногт багтааж авахаар болсон. Тэгээд ч бага ангийнхан энэ сарын 24-нөөс, ахлах ангийнхан ирэх сарын 1-нээс эхэлж амрахаар байгаа. Тэгэхээр амрахаас нь өмнө шалгалтыг нь авч буй юм” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан