Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Д.Дагвадорж: Залуучуудын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах бодолтой байна


Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Монгол Улс анх удаа зохион байгуулж буй энэ тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Тажикстан, Тайвань, Япон, Энэтхэг, Монгол зэрэг бөхийн спорт өндөр хөгжсөн 14 орны залуу тамирчид өрсөлдөх юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн  төрөлд 48, эрэгтэй төрөлд 75, сонгомол барилдааны төрөлд 83 нийт 206 тамирчин хүч үзэхээс манай улсаас дэлхийн залуучуудын аварга С.Цэрэнчимэд, хүрэл медальт Б.Нямбаяр, өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Нямгэрэл, Азийн өсвөрийн аварга А.Батцэцэг тэргүүтэй шилдэг бөхчүүд өрсөлдөнө. Залуу бөхчүүдийн хувьд энэ тэмцээн ирэх наймдугаар сард Хорватын Загреб хотод болох залуучуудын ДАШТ-ий өмнөх том сорилго болж байгаа юм. Тэмцээний талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос тодрууллаа.  

-Анх удаа Азийн залуучуудын аваргыг зохион явуулах гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангасан уу?
-Бид Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн авсан. Тэмцээнийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч байгаа. Хэрвээ бид энэ тэмцээнийг амжилттай сайн зохион байгуулж чадвал ирэх жил залуучуудын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах бодолтой байна. Энэ тэмцээнийг хэрхэн зохион байгуулснаас дараагийн саналыг хүлээн авах эсэх нь шийдэгдэнэ. Өнгөрсөн жил манайх Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. 

-Тэмцээнд оролцох зочид, баг тамирчид бүгд хүрэлцэн ирсэн үү?
-ФИЛА-гийн товчооны гишүүн Ахрол Ахмедович Рузиев, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Кью Ким гэсэн хүндтэй зочид ирсэн. Тэмцээнд оролцох баг тамирчид хүрэлцэн ирээд байна.

-Тэмцээн хэдэн дэвжээнд, хэдэн шүүгчтэй явах вэ?
-Бөхчүүд хоёр дэвжээнд барилдаж, тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллана. Нийтдээ олон улсын 15 шүүгч ажиллах юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан