Казахстаны Алматы хотноо болж байгаа дэлхийн цэргийн алба хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээнд оролцож байгаа манай боксчдоос хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн уг тэмцээнд 22 орны шилдэг боксчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Манай тамирчдаас 56 кг-д Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд өнөөдөр тэд мөнгөн медалийн төлөө тоглоно.
Харин 75 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинд, 69 кг-д Б.Мөнх-Ирээдүй урьдчилсан шатны тоглолтод Марокко улсын боксчинд ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна. Манай улсын баг тамирчдын дасгалжуулагч “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга ажиллаж байгаа юм.