Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Японы сумогийн 71 дэх аварга М.Анандыг НИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Баттулга 6 сарын 1-нд Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.  Анх 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлэн захидал бичсэнээр Японыг зорьж , 13 жилийн дараа их аварга цол хүртсэн тухайгаа  М.Ананд ярилаа. Тэрээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн юм байна. НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. Цаашид олон сайхан барилдаанаар нийслэлчүүдээ баярлуулж, амжилтаа улам баталгаажуулахыг хүсэн ерөөе. Бид сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байгаа Монгол хөвгүүдээ харан бахархаж суудаг.

Тиймээс  их аварга цол хүртсэн Монголын сумочидоо хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлдэг. Та бүхэнд нийслэлийн зүгээс  дэмжлэг хэрэгтэй бол  бид туслахад бэлэн байна“ гэлээ.
Японы мэргэжлийн сумогийн Жүрёогоос дээш зиндаанд Монголоос 24 бөх барилдаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан