Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Миами хит” бүсийн аварга болоход ганц л алхам үлдлээ


NBA-ын плей-оффын бүсийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Миами хит”, “Индиана Пейсрэс” багуудын дөрөв дэх тоглолт боллоо. Энэ тоглолтод талбайн эзэн баг Миами эхнээсээ тэргүүлж, тоглолтын төгсгөл хүртэл хошуучилсаар 102:90 харьцаатай хожил авлаа. Тус тоглолтод Леброн Жеймс 32 оноо, самбараас 10 бөмбөг авч, таван удаа оновчтой дамжуулсан.

Өмнөх тоглолтуудад төдийлөн сайн тоглоогүй Крис Бош алдаагаа засч 25 оноо авсан юм. Уэйд 15 оноо авч багтаа тусалжээ. Харин эсрэг багаас  Пол Жорж 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Уэст 20 оноотой тоглолтоо дуусгав. Төвийн тоглогч Рой Хибберт нэг ч оноо аваагүй, тун тааруу тоглолоо. “Миами Хит” өнөөдөр хожвол сүүлийн дөрөв дэх жилдээ аваргын төлөө гарч ирнэ.  
Өрнөд бүсийн аваргын төлөө тоглож буй “Сан-Антиона Спурс”, “Оклахома Сити Тандер” багуудын дөрөв дэх тоглолт Тандерийн талбайд боллоо. Хоёр багийн тоглолт эхэлсэн даруйдаа тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Спурсын хамгаалалт Тандерийн холбон тоглогч Уэстбрүүкийн тэсрэлттэй довтолгоог зогсоож чадалгүй 105:92 харьцаатай хожигдов. Уэстбрүүк багийнхдаа 40 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн. Энэ улиралын үнэ цэнэтэй тоглогч Кевин Дурант 31 оноо авч тусалсан бол Оклахомагийн хожлын гол түлхүүр Ибака есөн оноо авч, самбараас найман удаа бөмбөг авч чадсан. Харин Спурсын тоглогчид энэ удаа бүгд хангалтгүй байлаа. Сэлгээнээс орсон Борис Диав 14 оноо, самбараас 10 удаа бөмбөг авч багаа тэргүүлсэн. Хоёр багийн цувралын харьцаа 2:2 болоод байна. Тав дахь тоглолт Спурсын талбайд болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан