Говь-Алтай аймгийн “Сутайн бор” уулын клубын уулчид 2014 оны энэ сарын 18-нд орон нутгийн цагаар 09:19, УБ-ын цагаар 13:19-д Европ тивийн ноён оргил Эльбрусийн оргил /5642м/-д амжилттай гарч Төрийн далбаагаа мандууллаа.
Энэхүү авиралтаа уулчид Тонхил сумынхаа үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулжээ. Багийн бүрэлдэхүүнд Д.Батжаргал /ОУХМ, “Сутайн бор” клубын дасгалжуулагч, МХЗСАХ-ны Ерөнхийлөгч, МУҮХ-ны тэргүүлэгч гишүүн, багийн ахлагч/, А.Батсүх /Спортын мастер, /, Д.Ганчулуун /Тонхил сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан/, Б.Онон /ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны ажилтан/, Б.Энхтөр /“Урбанек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал/, Н.Батсайхан /УБДС ТӨХК-ийн инженер/ нарын уулчид багтжээ. Мөн ОХУ-ын “Страху нет” уулын клубын хоёр хөтөч оролцсон байна.