Монголын тулааны спортын шилдэг тамирчин Ж.Нарантунгалаг энэ сарын 30-нд Сингапурт мэргэжлийн тулааны OFC холбооны “Honour and Glory” тэмцээнд хүч сорихоор болов.
Тус тэмцээнд дэлхийн шилдэг 20 тамирчин өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Манай тамирчин Ж.Нарантунгалаг “Legend Fighting Championship”-ийн Ази-Номхон далайн бүсийн аваргын бүсийг эзэмшиж байсан удаатай. Өнгөрсөн жил Японы Кожи Андод ялагдснаар аваргын бүсээ алдсан юм. Энэ тулаанд манай тамирчин баруун хөлөө хугалуулсан хэдий ч жилийн дараа рингэндээ эргэн ирсэн. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Филиппиний 23 настай тамирчин Хонорио Банарио юм. Хэрэв Ж.Нарантунгалаг өрсөлдөгчөө ялбал OFC холбооны дэлхийн аварга Японы Ооиши Коожитой тус холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана.