Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зорилго нэгт паралимпийн жүдочдоо дэмжин, тэргүүлж ажиллахаар болов.
Тэрбээр пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ сарын 30, 31-нд Монголын пара жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тус тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчдыг Азийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авна. Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бүх насны ангилалд жигд хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Үүний нэг илрэл нь паралимпийн тамирчдаа дэмжих явдал. Тиймээс сүүлийн жилүүдэд амжилтаа дээшлүүлж, үйл ажиллагаа нь эрчимжиж байгаа пара жүдочдод Дэлхийн аварга Х.Цагаанбаатар бүх талаар дэмжин ажиллахаар болсон нь тус холбооны баг тамирчид талархаж байгаа аж.