Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Их аварга Хакүхо М.Даваажаргал алдааг илчлэв

Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Кисеносатотой барилдаж давлаа.

Энэ башёг тэргүүлэгч хоёр барилдаан гэдгээрээ онцлогтой байсан бөгөөд тэд хоорондоо 44 барилдсанаас 34-д Хакүхо аварга давжээ. Барилдаан эхлэхэд Их аварга хоёр гараа дотуур нь оруулаад түрж хөөн давж ганцаараа башёг тэргүүлж эхэллээ. Маргааш Их аварга озэки Котошогэкүтэй барилдана.

Их аварга Хакүхог 11 дэх өдрийн барилдаанд аз таарч давсан сэкиваке Гоэйдо өчигдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Анандтай барилдсан барилдаан олны анхааралыг татсан юм. Уг барилдаанд унаж яваа Какүрюүгийн магэ буюу үснийх нь орой боолтыг Гоэйдо атгасан нь хориотой мэх хийсэнд тооцогдлоо. Ийм тохиолдолд шүүгч гар өргөн, шүүгчид дэвжээнд дээр гарч зөвлөлддөг ч өчигдөр шүүгчдээс хэн нь ч гар өргөөгүй юм. Харин барилдааныг харж суусан Их аварга Хакүхо гар өргөснөөр шүүгчид яах ч аргагүй зөвлөлдөж, ялалтыг өгснөөр Какүрюү есөн даваа гурван унаатай болов. Энэ нь Их аваргын үсэнд өрсөлдөгч нь гар хүрэн хориотой мэх хийн ялагдал хүлээсэн анхны тохиолдол боллоо. Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга бөх барилдааны алдааг олж харсан нь бас л анхных байв. М.Ананд Гоэйдотой нийт 24 барилдснаас 16-д Какүрюү давж байжээ.

Нацү башёг Хакухо М.Даваажаргал ганц унаатай тэргүүлж, хоёр унаатай Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисеносато, М-5 Икое нар түүний араас нь нэхэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан