Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Гал гарах” шилдэг таван тоглолт

ЗУРГАДУГААР сарын 13. Испани-Нидерландын  “B” хэсгийн тоглолт. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомын төлөө өрсөлдөж байсан дэлхийн шилдэг хоёр баг энэ удаад нэг хэсэгт,  бүр эхний тоглолтод учраа таарлаа. Өмнөх дэлхийн аваргад хоёр багийнхан тоглолтын үеэр 13 шар, нэг улаан хуудас авч эцэст нь Иньеста нэмэлт цагт гоол оруулж Испани аварга болсон.

Зургадугаар сарын 14. Англи-Италийн “D” хэсэг. Энэ хоёр багийн өрсөлдөөн 1933 оны дэлхийн аваргаас эхтэй. Сүүлийн үеийн жишээ дурдахад “Евро-2012”-ын шөвөгт 0:0-ээр тэнцээд торгуулийн цохилтоор шовх үзэхэд гурван арслангуудын Янг, Коул нар пенальти алдаж, багаа хөөдөж байв. Харин өнгөрсөн жил Швейцарьт нөхөрсөг тоглолтоор тулах үед гурван арслан хариугаа 2:1 харьцаатай авч байсан.

Зургадугаар сарын 16. Герман-Португали “G” хэсэг. Португальчууд хамгийн халгаатай багтай нэг хэсэгт таарсан.  Тэд 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт, “Евро-2008” шөвгийн дөрвийн тулаан болоод Евро-2012 оны хэсгийн тоглолтод ялагдаж байсан Германтай тоглоно. Португаличууд “Евро-2000”-ийн хэсгийн түүхэндээ анх удаа немцүүдийг ялсан гэдэг. Олон хүн Германчуудыг тэргүүлнэ гэж бодож байгаа ч Роналдугийн од гийвэл ямар ч багийг төвөггүй буулгаж авч чадна. Үүнийгээ ч Шведтэй хийсэн тоглолтоор харуулсан.

Зургадугаар сарын 24. Итали Уругвай “D” хэсэг. Хоёр багийн шигшээ хоорондоо арван удаа таарч тоглосон бөгөөд “Уругвай” амжилтаар илүүрхэнэ. Гэхдээ Итали өнгөрсөн зун Бразильд болсон тив хоорондын тэмцээний хүрэл медалийн төлөө тоглоход 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор ялж байв.

Зургадугаар сарын 25.
Нигер-Аргентин “F” хэсэг. Хар тивийн өнгөрсөн жилийн аваргаар тодорсон Нигерийн хамгийн хүчтэй зэвсэг довтолгоо. Эменике, Мозес, Идейде нарын мэргэн буудагч ямар ч хамгаалалтыг сэтлэх чадалтай. Тэгвэл Месси тэргүүтэй Аргентин ДАШТ-д тэргүүлэх багуудын эгнээнд бичигдэж буй. Хоёр баг “АНУ-1994”, Япон, Солонгос-2002, “Өмнөд-Африк-2010” дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд нэг хэсэгт орж, Аргентин тухай бүрт хожиж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан