Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хоёр улсын нутгаар 3600 км аялах дугуйчид Баруун-Уртаас гараагаа эхэлнэ

Сүхбаатар аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын Биеийн тамир спортын бэлтгэл сургалтын төвийн дарга, МҮОХ-ны гишүүн, дугуйн аяллын “Шилийн богд” клубын тэргүүн, дугуйн спортын мастер Ш.Энх-Амар уг аяллыг санаачлан зохион байгуулж байна.

Тэрбээр 20 жилийн өмнө Монгол орноо дугуйгаар тойрон аялж байжээ. Энэхүү аяллын 20 жилийн ойд зориулсан “Найрамдал-2014” дугуйн аяллын бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ.

Аяллын багийнхан ирэх сарын 1-нд уугуул нутаг Баруун-Урт хотын их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж Монгол Улсынхаа нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замд дугуйгаар аялах юм. Энэ багт Монгол, Буриадын дугуйчид багтжээ. Монголын талаас багийн орчуулагч, сурталчилгаа хариуцсан ажилтан Н.Гантөмөр, техникч засварчин М.Бямбадорж, залуу тамирчин Б.Тэгшбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Тэд дугуйн спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, холын замд дугуйгаар аялж байсан туршлагатай тамирчид юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан