Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
А.Энэрэл: Буурал Европын тэнгэрт тугаа мандуулахыг хичээнэ
-Яриагаа анх гольфийн цохиур барьсан үеэс тань эхлүүлье гэж бодлоо?
-Анх тоглож эхэлсэн үеэ ерөөсөө мартдаггүй юм. Одоогоос долоон жилийн өмнө, 2007 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Маршалын гүүрний хажууд байдаг “Элдародо” төвийн талбайд анх солонгос багштай хичээллэж эхэлсэн. Аавын маань дарга гольф тоглодог болохоор хамт очихдоо тоглож байгааг нь хараад их сонирхдог байлаа. Дарга нь ч аавд маань “Солонгосчууд жижиг биетэй хэрнээ гольфийн спортоор маш өндөр амжилт гаргадаг. Монголчууд ч гэсэн тэр зэргийн амжилтад хүрэх боломжтой. Охиныг чинь сургаад үзье” гээд л намайг хичээллүүлж эхэлсэн дээ. Түүнээс хойш таван жил хичээллэсний дараа багш маань нутаг буцсан юм. Тэгээд л өдийг хүртэл өөрөө өөрийгөө дасгалжуулаад явж байна даа. /инээв/
-Ер нь аав тань энэ спортод оруулсан юм байна?
-Тиймээ, аав оруулснаас гадна гэр бүлийнхэн маань ч их дэмждэг. Тиймдээ ч долоон жил тасралтгүй хичээллэж байна.
-Бид саяхныг хүртэл гольфийг барууны өндөр хөгжилтэй орнуудын, язгууртан, баячуудын спорт гэж л ойгодог байлаа. Бусад спорттой харьцуулахад өртөг өндөртэй болоод ч тэр үү төдийлэн түгж дэлгэрээгүй байсан байх?
-Тийм шүү, өртөг өндөртэйн дээр улирлын чанартай спорт. Тиймдээ ч манайд сайн дэлгэрээгүй байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс их хурдацтай хөгжиж эхэлж байна. Мэргэжлийн хоёр ч талбай баригдлаа. Манай эмэгтэй тамирчдын хувьд 2000 оны үед л анх гарч ирсэн гэдэг. Тухайн үед цөөн хэдэн хүн сонирхогчийн журмаар тоглож байсан бол өнгөрсөн жил Монголын эмэгтэй гольфчдын холбоо үүсгэн байгуулснаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж байна. Одоо 30 гаруй эмэгтэй тамирчин холбоонд харьяалагдаж байгаа.
-Манай эмэгтэй тамирчдаас тань шиг олон улсын тэмцээн уралдаанд оролцсон тохиолдол байдаггүй гэсэн?
-Тийм ээ, эмэгтэй тамирчдаас олон улсын тэмцээнд явж байсан хүн ер нь байхгүй шүү. Би анх сурч байхдаа өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байсныг эс тооцвол энэ удаагийн тэмцээн эмэгтэй тамирчдын хувьд анхны олон улсын тэмцээн юм уу даа.
-Салхи хагалж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Ер нь анхны тохиолдол л доо. Хоёр жил тутам болдог, мөн дэлхийн аварга гэдэг болохоор томоохон тэмцээний тоонд зүй ёсоор ордог. Энэ жил 69 тамирчин дөрөв хоног тоглох хувиар гарсан байна билээ. Ер нь, гольфийн тэмцээн уралдааны томд тооцогдох тэмцээнүүд нь 3-4 хоног үргэлжлэх нь бий. Тиймдээ ч их ач холбогдолтой, чансаа тогтоох тэмцээн юм.
-Би гар утасныхаа “Golf tour” гэдэг тоглоомыг тоглодог юм. Хэдий утас ч гэлээ дүрэм журмыг нь ойлгоод тогловол үнэхээр сонирхолтой спорт санагддаг?
-Цэлгэр ногоон талбайд гараад бодитоор тогловол бүр ч сонирхолтой спорт. Нэг тоглосон хүн эхэндээ шохоорхож байгаад яваандаа спорт талаас нь ач холбогдол өгч үе үе тоглодог болчихдог. Эерэг талыг нь тоочоод байвал цөөнгүй ээ. Нэгдүгээрт цэвэр агаарт алхдагийн хувьд эрүүл мэндэд тустай. Тоглогчийн биеийн бүх булчин зэрэг ажиллана гээд л спортын хувьд үнэхээр үр өгөөжтэй. Түүнчлэн талбай, газраа уншина, салхины зүг чиг, хүчийг тодорхойлно гээд л байгаль цаг уурын мэдлэг ч хэрэгтэй.
-Одоо болох тэмцээнд 18 нүхээр тоглоно биз?
-Тийм, 18 нүхээр дөрөв хоног тоглоно. Ер нь, мэргэжлийн тэмцээнүүд ихэвчлэн 18 нүхэнд тоглодог юм.
-Дөрөв хоног гэдэг манай наадам шиг л юм болох нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав, 69 тамирчин гэдэг бага тоо биш. Тиймдээ ч дөрөв хоног үргэлжлэх юм. Нэг тамирчныг дагаад зөвлөх, туслах, багш, дасгалжуулагч гээд бүхэл бүтэн баг ирдэг учир ёстой л наадам шиг юм болно шүү дээ.
-Та бас багш, зөвлөхтэйгөө явах уу?
-Энэ удаад багш, дасгалжуулагчгүй бараг л ганцаараа явж байна. Европ тивд болох тэмцээн учир зардал мөнгө өндөр болчихоод л ганцаардаад байна. Түүнээс тоглогч бүр кэди буюу зөвлөхтэй байх ёстой юм. Гэхдээ Оюутны спортын хорооны хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хамт явах байх.
-Огт ганцаараа биш л юм байна. Дээлийн тань захыг мушгиад зогсох нутаг нэгтэн байна гэдэг сайн хэрэг шүү?
-Тэгэлгүй яахав. Ирэх наймдугаар сард Азийн гольфийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээнд нэг эрэгтэй тамирчинтай хамт оролцох байх.
-Тэмцээний үеэр цаг агаар чухал нөлөөтэй байдаг шүү дээ. Очих хотынхоо цаг агаарыг тандав уу?
-Саяхны урьдчилсан мэдээгээр ихэвчлэн цэлмэг, нартай байна гэж байсан. 26-28 градустай л байх юм билээ. Ер нь, ихэнх спортод цаг агаарын байдал чухал л даа. Гэхдээ гольфт бол бүр чухал. Швейцарийн хувьд чийглэг уур амьсгалтай учир бөмбөг ойх, өнхрөх нь бага байх нь мэдээж. Харин манайх сийрэг байдаг болохоор бөмбөг өнхрөх нь их. Бороо уснаас аваад орчин нөхцөл өөрчлөгдөхөд тоглолтод маш их нөлөөлдөг. Бороо ороход зүлэг нь нялцайж бөмбөг шигдээд байдаг. Элс рүү орчихвол бүр ч хэцүү. Тийм болохоор сайн тамирчин гэж сайн цохидог биш бөмбөг буух газраа мэддэг, цаг агаар, салхины чигийг цохиур шигээ мэдэрдэг хүнийг хэлдэг юм.
-Арал дээр, устай газар тоглоход илүү ур чадвар шаарддаг байх. Одоо тоглох газар чинь арван найман нүхний хэд нь ус, аралтай бол?
-Крансмонтанагийн хувьд 18 нүхтэй ч азаар нэг ч аралгүй юм билээ. Харин ойр тойрон ой модоор хүрээлэгдсэн гэсэн.
-Европ руу явах болохоор зардал мөнгө чамгүй гарч байгаа байх?
-Нийт 6000 орчим ам.доллар болж байгаа юм. Хоёр хүн явна гэвэл хоёр дахин өснө. Онгоцны билет нь л гэхэд 2.5 сая төгрөг болж байна. Наад зах нь Швейцарийн Элчин сайдын яам манайд байдаггүй болохоор Бээжин рүү очиж визээ гаргуулж байх жишээтэй. Энэ мэтчилэн зардал мөнгөний асуудал л хамгийн их чирэгдэл учруулдаг юм. Мөнгө, мөнгө гэж гүйсээр байгаад бэлтгэлээ ч олигтой хийж чаддаггүй тал бий. Одоогоор онгоцны тасалбарын мөнгөө л олчихоод сууж байна. Очоод хамтарсан бэлтгэл, техникийн зөвлөгөөн гэхчлэн хоёр, гурав хоног нэмэгдчихээр нийт долоо хонох болчихоод байдаг. Гэтэл буудалд нь нэг хоноход л 60 еврогийн үнэтэй. Энэ мэт зардал мөнгө л их хүнд байдаг даа.
-Тэмцээн болоогүй байхад ингэж асууж байгаад уучлаарай. Гэхдээ тамирчин хүн өөрийнхөө гаргах амжилтын тухай нэг ханатай байдаг шүү дээ?
-Яг тэддүгээр байр эзэлнэ, тэгж оролцоно гэж хэлэхэд хэцүү. Улс орон бүрийн шилдэг гэсэн тамирчин оролцох болохоор өрсөлдөөн ширүүн байх нь мэдээж. Миний хувьд нөгөө л мөнгөний асуудлаас болоод бэлтгэлээ тасалдуулаад байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Гэвч нэр байна, хор шар байна адилхан аавын хүүхдүүдтэй эн тэнцүү л өрсөлдөнө дөө. Ойрд талбайд гарч ганц нэг цохиж байгаад өнөөдөр визээ хөөцөлдөөд гүйж явна. Одоо тэмцээн болоход сар гаруй хугацаа үлдсэн болохоор сарын сүүлээр бэлтгэлээ жигдрүүлэх бодолтой байна.
-Дээр хэлсэнчлэн гольф харьцангуй өртөг өндөртэй спорт. Наанадаж цохиур нь л гэхэд чамгүй үнэтэй байдаг санагдана?
-Тийм шүү. Бөмбөгний байрлал, цаг агаар, бороо ус, талбай гээд орчин нөхцөл бүрт өөр цохиур хэрэглэдэг болохоор иж бүрэн хэрэглэлтэй байх нь чухал. Миний хувьд багшийн анх бэлэглэсэн цохиуртайгаа л явна даа. Iron, putt гэхчлэн цохих байрлал бүрээс хамаарч цохиур бүр нь тусдаа үнэтэй байдаг. Гэхдээ хувь хүнээс хөрөнгө их шаарддаг ч гэлээ гольф бол нарийн мэдрэмж, мэдлэг, тэвчээр шаардсан спорт. Тэмцээний үеэр зөвхөн эсрэг тамирчидтайгаа бус өөртэйгээ тэмцэлдэж байдаг юм. Ядаж л хувийн рекордоо эвдэхийн төлөө тоглоно.
-Тэгэхээр та нэг цохиураа долоон жил хэрэглэсэн гэсэн үг үү?
-Тийм. Анх багш маань гольф тоглож эхлэхэд л бэлэглэж байсан юм. Гэхдээ гол нь цохиуртаа биш надаас бүх зүйл шалтгаална л даа.
-Таны эзэмшдэг улсын рекорд бий юу?
-Өнгөрсөн жилийн улсын аваргад хоёрдугаар байр эзэлж байсан. Мөн өмнө жил нь нэгдүгээр байр эзэлж байсан амжилттай. Харин хувийн рекорд гэвэл 18 нүхэнд 72 цохихоос 88 цохисон үзүүлэлттэй.
Улсын аваргын тэмцээн жил бүр наймдугаар сард болдог юм. Энэ жилийн улсын аварга Инчоны Азийн наадамтай давхцаж байгаа болохоор манайхаас таван тамирчин оролцох байх.
Зарим хүн гольфийг мангар хүмүүсийн спорт гээд байдаг юм. Бөмбөгөө цохичихоод өөрөө араас нь явдаг гээд. /инээв/ Энэ нь гольфийг хараахан таньж мэдээгүй, ойлгоогүйнх. Мэдээж хүний таван километр газар зүгээр алхаад ир гэвэл явахгүй шүү дээ. Харин өргөн уудам, ногоон зүлэг талбайд жижигхэн нүх рүү бөмбөг оруул гэвэл хүмүүс сонирхож шохоорхох нь мэдээж. Спортын арга ухаан гэдэг үүндээ л байдаг болов уу.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Монгол хүн хөл тавиагүй энэ спортын медалийн тавцанд гарч эх орныхоо нэрийг дуурсгахыг ерөөе?
-Баярлалаа, юутай ч чадах чинээгээрээ тоглоно. Буурал Европын тэнгэрт тугаа намируулахыг хичээнэ ээ.
Хоёр жил тутам зохион байгуулдаг Гольфийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Швейцарийн Крансмонтана хотноо ирэх сарын 23-27-нд болно. Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга гэдгээрээ онцлогтой энэ тэмцээнд манай улсаас Монголын эмэгтэй гольфийн холбооны гишүүн, улсын аварга А.Энэрэл оролцохоор зэхэж буй. Манай оронд төдий л хөгжөөгүй уг спортоор эмэгтэй тамирчин олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож байсан удаагүй аж. Монголоосоо анхлан эмэгтэй гольфчдоо төлөөлж олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Энэрэлтэй визээ хөөцөлдөн зав муутай явахад нь уулзаж ярилцлаа.

0 Сэтгэгдэл