Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Мөнхбилэг Катарт олимпын эрхийн төлөө

Ширээний теннисний төлөөлөл олимпод орохын төлөө Катарын нийслэл Доха хотыг зорилоо. 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах нийслэлд ширээний теннисчид олимпын эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцож байгаа юм. Харин энэхүү тэмцээнийг шүүхээр 15 улсын 24 шүүгч сонгогдсоны дунд олон улсын шүүгч Э.Мөнхбилэг багтжээ. Тэрбээр энэхүү тэмцээнийг сайн шүүж, тодорхой шалгуурыг давах аваас “Лондон 2012” олимпын наадмыг шүүнэ. Э.Мөнхбилэг нь 2010 оны Сингапурын хүүхдийн олимпын наадам болон дэлхийн цомын тэмцээнийг шүүж, тухайн оны “Бөртэ Чоно” наадмын шилдэг шүүгчийн шагналыг хүртэж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан