Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын эрх нэгээр нэмэгдлээ



Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос Лондон-2012 олимпийн наадмыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэлдэхүүнээ зарлажээ. Дэлхийн шилдэг 57 шүүгчийг багтаасан энэхүү жагсаалтад Монгол Улсын иргэн, олон улсын олимпын зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр багтсан байна. Тэрээр Монголын чөлөөт бөхийн алтан үеийн дасгалжуулагч О.Цэрэндагва агсны ууган хүү бөгөөд аав нь өөрийн шавь, тухайн үеийн алдарт бөх, олимп дэлхийн хүрэл медальт Д.Сэрээтэрийн нэрийг бэлгэдэн өгсөн гэдэг. Бага залуудаа барилдаж өссөн Сэрээтэр ЗХУ-д чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжил эзэмшиж ирээд "Замчин" спорт хороонд бөхийн дасгалжуулагчаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Улмаар ерээд онд шүүгч болж, олон улсын шүүгчийн зэрэглэлээ ахиулсаар 2011 оны сүүлчээр олимпын зэрэглэлийн шүүгч болсон юм. 2006-2008 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албыг хашиж, 2009 оноос МЧБХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Сонирхолтой нь түүний аав 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхийг хүү нь давтах боллоо. Ц.Сэрээтэр Бээжингийн олимпод дасгалжуулагчаар оролцож байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан