Монгол, БНСУ-ын мэргэжлийн боксчдын халз тулаанд манай тамирчин Ганбатын Баяртогтох хүч, техникийн давуугаар ялалт байгууллаа.
Хоёр тамирчин нийт зургаан үе тулалдахаас таван үе хүч үзсэний дараа Солонгосын боксчин тулалдахаас татгалзсанаар Г.Баяртогтох өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 30 дахь тулаанаа хийсэн бөгөөд түүний 24 дэх ялалт болж байна. Ким Ки Нам мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж, найман удаа ялж байжээ. Үүний өмнөхөн Японы мэргэжлийн боксын аваргыг ялсан бол Монголд хийсэн тулаан нь гадаадын тамирчинтай хүч үзсэн хоёр дахь тулаан нь байсан юм. Халз тулааны дараа Ким Нам бэлтгэлээ сайтар базааж байгаад магадгүй Монголын тамирчинтай даагаа нэхсэн тулаан хийх болно гэжээ.