Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Улаанбаатар марафон” олон улсын бүх нийтийн гүйлт зохион байгуулагдана

Бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” гүйлтийг ирэх 6-р сарын 7-ны өдөр автомашингүй өдрөөр өглөөний 9.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.


Нийт 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, МУ-д суугаа элчин сайдын яам, олон улсын марафон гүйлтийн нэртэй тамирчид, нийслэлийн иргэд хамрагдах ажээ. Марафоныг НЗДТГ, ССАЖЯ, Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Залуучуудын Холбоо болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын бүртгэлийг 4-р сарын 20-оос 6-р сарын 5-ны өдрийн 16.00 цаг хүртэл хийнэ.

Мөн “Улаанбаатар марафон” гүйлтэд бүртгэл болон бусад зохион байгуулалтад оролцох оюутан, сурагч, залуучууд, сайн дурын ажилчдыг МЗХ-ны 204 тоотод бүртгэж байгаа юм. Марафон гүйлтэд нэгдсэнээр өөрийн биеэр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, сонирхсон зайндаа гүйж, өөрийгөө сорихын зэрэгцээ нийгэмд тустай хүмүүнлэгийн ажлыг санаачлан, зохион байгуулах боломжийг олж авах юм байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан